Ажил эрхлэлт:
1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга,
Улс төрийн сонгуульт ажил:
1990 онд Монгол Ардын Намд элссэн,
1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,
2013-2017 онд Монгол Ардын Намын дарга,
1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 дугаар Их Хурлын төлөөлөгч,
МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:
2000-2012 Үндэсний Олимпын хорооны тэргүүлэгч гишүүн,
2008 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч,
2009 оноос Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
2011 оноос “Манзушир хутагт” сангийн Тэргүүнээр тус тус ажиллаж байна.