Сонирхол

МИНИЙ СОНИРХОЛ ХУРДАН МОРЬ, МОНГОЛ АХУЙ

"Би хотод төрсөн боловч хөдөө нутагтаа хайртай. Салхи сөрөн морьтой давхих сайхан. Олон жилийн өмнөөс морь уяаж, том жижиг олон наадмуудад оролцлоо. Хотын дарга байхад нэг морь маань улсын наадамд түрүүлж байлаа. Хэд хэдэн морь маань сайн давхиж байсан. 2014 оны наадмаар даага айргийн дөрөвт хурдлан ирсэн. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүний ажлыг аваад 8 жил болжээ. Монгол морь хоёр ч төрлөөр дэлхийн дээд ажилт тогтоож Гиннесийн номонд бүртгэгдлээ. Монгол хүн монгол морь хоёр салшгүй холбоотой. Мориороо Монголоо дуурсгасан. Мориороо дэлхийг тамгалсан.

ШАТРЫН ТАНХИМ, КЛУБ НЭЭЖ БАЙНА

Шатар бол оюуны спорт юм. Шатар анх хаана үүссэн талаар багагүй маргаан байдаг ч Энэтхэг, Монгол хоёрын аль нэгд үүссэн гэдэг дээр олонх эрдэмтэд, судлаачид санал нэгддэг. Ажлын зав зайгаар шатар нүүх сайхан байдаг. Шатар тоголдог хүний сэтгэн бодох чадвар өндөр, холыг харах ухаан, тэсвэр тэвчээр нэмэгддэг. Өөрөө тоглохоос илүү хүүхэд багачуудад шатар зааж сургах, шатар тоголох боломжоор хангах ажлыг эхлүүлээд явж байна. Чөлөөт цагаараа шатар тоголож дадахыг залуучууддаа уриалж байна.