Хийсэн ажлууд

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийж бүтээсэн ажлууд

  1. Хүний хөгжлийг тэргүүнд тавьж, эдийн засгийн үр шимийг хүн бүрт хүртээсэн, нийгмийн баялагийг шударгаар хуваариласан.

Хүүхэд, гэр бүл, ахмадуудыг дэмжсэн нийгмийн хамгааллын цоо шинэ бодлого явуулж, эх, хүүхэд, гэр бүлийн хөрөнгө оруулалтад 2006 онд 56.8 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 2007 оны гүйцэтгэлээр 206.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх нөхцлийг бүрдүүлсэн.

Ахмад настны нийгмийн хамгааллын бодлогод зарчмын өөрчлөлт оруулж, 1995 оноос өмнөх ба хойших тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, бүрэн шийдвэрлэсэн.

Тэтгэвэр тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх арга хэмжээг авсанаар 2005 онд бүрэн тэтгэврийн хэмжээ 32.0 мянган төгрөг байсан бол одоогийн байдлаар 67.6 мянган төгрөг болж 2.1 дахин, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 20.0 мянган төгрөг байсан бол одоо 45.0 мянган төгрөг болж 2.2 дахин, дундаж тэтгэвэр 2005 онд 37.4 мянган төгрөг байсан бол 79.9 мянган төгрөгт хүрч 2.1 дахин, нийгмийн халамжийн тэтгэвэр 2005 онд 15.5 мянган төгрөг байсан бол одоогийн байдлаар 34.5 мянган төгрөг болж 2.1 дахин тус тус нэмэгдсэн.

Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын цолтон, дайнд оролцсон ахмад дайчдад жилд нэг удаа 200.0 мянган төгрөг, гавьяат цолтнуудад жилд нэг удаа 100.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох ажлыг зохион байгуулсан.

“Шинэ гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлж залуу гэр бүлд нэг удаагийн буцалтгүй тэтгэлэгээр 500.0 мянган төгрөгийг олгох ажлыг зохион байгуулсан.

2006 оноос ерөнхий боловсролын сургуулиудын I-IV ангийн сурагчдын дунд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн 2008 онд ерөнхий боловсролын сургуулийн V ангийн сурагчдыг хамруулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 2005 онд 2005 онд 84.1 тэрбум төгрөг байсан бол 2007 онд 127 тэрбум төгрөг болж, клиникийн нэгдсэн эмнэлгүүдийг түшиглүүлэн оношлогоо эмчилгээний хоёр төвийг байгуулсан.

Монгол үндэстэн эрүүл саруул аж төрж, ихийг бүтээхийн үндэс, баталгаа болох “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлсэн.

“40.000 айлын орон сууц” хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын бонд гарган хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг зохион байгуулж, бондоор санхүүжигдсэн орон сууцны зээлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгож эхэлсэнээр бүх аймаг, сумдад улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эмч, багш нар, төрийн албан хаагчдад зориулсан орон сууц баригдаж эхэлсэн ба  16.5 мянган айлын орон сууц ашиглалтад оруулсан.

  1. Татвар санхүүгийн бодлогоор жижиг, дунд үйлдвэрийг дэмжин, хөдөлмөрийн үнэлгээг нэмэгдүүлж, ажлын байр шинээр буй болгох замаар ажилгүйдлийг багасган, ядуурлыг бууруулсан.

Хүн амын ядуурлыг бууруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд 2005 онд 36.1 хувьтай байсан ядуурлын түвшин 2006 онд 32.6 хувь болж буурсан.

2005 онд 50.0 мянган ажлын байр бий болгосон бол “Их бүтээн байгуулалт, шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд 2007 оны эхнийн есөн сарын дүнгээр 69.0 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн.

Аймаг нийслэлд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2007 оны 9-р сарын эцэст 32.3 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.5 хувиар, 2006 оны жилийн эцсийнхээс 2.0 хувиар тус тус буурсан.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг авсанаар дундаж цалин 2005 онд 92.0 мянган төгрөг байсан бол 3.2 дахин нэмэгдүүлж 300.0 мянгад хүргэсэн.

Мөн цалингийн сүлжээ, ангилал, зэрэглэл, жишгийг бүхэлд нь шинэчилсэн.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2005 онд 42.5 мянган төгрөг байсан бол 2007 онд 90.0 мянга болж хоёр дахин нэмэгдэв.

Татварын иж бүрэн шинэчлэл манай Засгийн газрын үед хийгдэж, бүх төрлийн татварыг бууруулан, татварын ачааллыг ихээхэн багасаж, Монгол Улс Ази тивдээ хамгийн бага татвартай улс болж, бизнес эрхлэгчдийн хувьд цоо шинэ орчин бүрдсэн. Энэхүү шинэчлэлийн үр дүнд далд эдийн засаг хумигдаж, татвар төлөгчдийн хамрах хүрээ тэлэн, төсвийн орлого нэмэгдэхүйц нэмэгдсэн.

  1. Дэд бүтцийг хөгжүүлсэн, “Эрчим хүч”, “Мянганы зам” зэрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Улсын төсвийг хөрөнгө оруулалт 2005 онд буюу өмнөх Засгийн газрын үед 60 тэрбум төгрөг байсан бол 2006 онд 146.9 тэрбум төгрөгт хүрч, түрүү оныхоос 2.4 дахин нэмэгдсэний 58.6 хувийг зам тээвэр, түлш, эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт эзэлж байв.

2007 онд улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас нийт 408.4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад төлөвлөн хэрэгжүүлсэн  нь 2006 оны гүйцэтгэлээс гурав дахин өсөх нөхцлийг бүрдүүлсэн.

Зогсонги байдалд орсон “Мянганы зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, зөвхөн 2007 онд 540 гаруй км хатуу хучилттай зам, замын байгууламж барьж, 240  гаруй км замыг ашиглалтад оруулсан.

Энэ бол Монгол Улсын хувьд нэг жилийн хугацаанд хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалт байсан.

Цаашид жил тутам 600 км-ээс доошгүй зам барих нөхцлийг бүрдүүлсэн.

Аймгийн төвүүдийг авто замаар холбох эхлэлийг тавьсан.

 “Эрчим хүч” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн хоёр жилд 90 гаруй сумын төвийг байнгын эрчим хүчтэй болгож, нийт 4000 орчим км цахилгааны шугам барьж байгуулсан ба үлдсэн 33 сумыг 2008 онд багтаан байнгын эрчим хүчтэй болгох урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн.

Ингэснээр Монгол  улсын түүхэнд анх удаа нийт сумын төв бүхэлдээ тогтвортой эрчим хүчний хангамжтай болох нөхцөл бүрдсэн.

“Дөргөн”, “Тайшир”-ын УЦС-ыг барих, Чаргайтын УЦС-ыг  барьж байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж, Эгийн голын УЦС-ыг барих нөхцлийг бүрдүүлсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд  нисэх онгоцны буудал шинээр барих талаар Япон Улсын Засгийн газартай гэрээ хэлэлцээр байгуулсан.

Монгол улсын бүх сумын төвүүдэд үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн.

 

  1. Уул уурхай, эрдэс баялагийн салбарт хөрөнгө оруулалтын оновчтой бодлого хэрэгжүүлсэн.

Өмнөх Засгийн газруудын үед Монгол Улсад хохиролтой нөхцөлтэйгөөр “ Бороо гоулд”, “Цайрт минерал” ХХК-иудтай байгуулсан Тогтвортой байдлын гэрээг шинэчлэн байгуулсанаар “Бороо гоулд” компаниас аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 130 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 30 тэрбум төгрөг, нийт 160 тэрбум төгрөг, “Цайрт минерал” компаниас энэ оноос эхлэн ойрын долоон жилд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 168 тэрбум төгрөг, ашигт малтмал ашигласны төлбөрт 75 тэрбум төгрөг нийт 243 тэрбум төгрөгийн орлогыг тус тус улсын төсөвт оруулсан.

Олон жилийн турш яригдаж ирсэн стратегийн томоохон ордууд болох Оюутолгой, Тавантолгойн нөөцийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улс, Монголын ард түмэнд ашигтай байхуйц нөхцөлөөр боловсруулан УИХ-д өргөн барьсан юм.

Өмнө нь олгогдоод байсан 7400 гаруй геологи хайгуул хийх, олборлолт явуулах эрх бүхий ашигт малтмалын лицензийг 3400 орчим болтол бууруулах арга хэмжээ авсан.

Анх удаа Монгол Улсаас гадаадад экспортлож байгаа уул уурхайн бүх бүтээгдхүүнүүдийг дэлхийн зах зээлийн үнэтэй дүйцүүлэн экспортлож байхаар 2007 онд шийдвэрлэсэнээр Монгол Улсын төсөвт орох орлого энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн  эхний гурван сарын хугацаанд  улсын төсөвт 5 орчим тэрбум төгрөгийн орлого нэмэгдэж орж байна.

  1. Монгол Улсын эдийн засаг бодит байдлаар тогтвортой өссөн.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2005 онд 6.2 хувь байсан бол Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед буюу 2006 онд 8.4 хувьд хүрсэн бөгөөд 2007 оны гүйцэтгэлээр 10 гаруй хувийн өсөлттэй гарсан.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээ Засгийн газар байгуулагдаж байх үед 811 ам.доллар байсан бол 1500 ам.долларт хүргэсэн.

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн 2005 онд 837.9 тэрбум төгрөг байсан бол 2007 оны эхний есөн сарын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрч өссөн.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2005 онд 2.2 тэрбум ам. доллар байж, тэнцэл 119.4 сая ам.долларын алдагдалтай байсан бол өсч 3.9 тэрбум ам.долларт хүрэн, гадаад худалдааны тэнцэл 44.9 сая ам.долларын ашигтай гарч байв.

Гадаад валютын цэвэр албан нөөц 2005 онд 298 сая ам.доллар болж, улсын импортын 13.4 долоо хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд байсан бол анх удаа тэрбум ам.доллараас давж нэг тэрбум 103 сая ам. доллар болж бараг дөрөв дахин нэмэгдсэн.

2005 онд нэг ам.доллартай харьцах төгрөгийн дундаж ханш 1221 төгрөг байсан бол  2007 оны эцэст 1165 төгрөгтэй тэнцэж байв.

Аж үйлдвэрийн бүтээгдхүүний үйлдвэрлэл 2005 онд 1.5 их наяд төгрөг байсан бол 2007 онд 2.9 их наяд төгрөг болж, бараг хоёр дахин өссөн.

  1. Соёл, боловсрол, спортын салбарыг хөгжүүлж, шинжлэх ухааны дэвшилт ололтыг амьдралд хэрэгжүүлж, ирээдүйг харсан бодлого хэрэгжүүлсэн.

Монгол Улсын соёл, боловсрол, шинжлэх ухааныг Мастер төлөвлөгөөний дагуу хөгжүүлэн, ерөнхий боловсролыг шинэ тогтолцоонд шилжүүлж, боловсрол, шинжлэх ухаанд зориулсан хөрөнгө оруулалтыг урьд жилүүдээс хоёр дахин нэмэгдүүлсэн.

Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтад өмнөх жилүүдэд жилд дунджаар 50-100 сая төгрөг зарцуулж байсан бол 2007 онд 1.2 тэрбум төгрөг болгож, 10 гаруй дахин нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, лаборатори туршилтын баазыг бэхжүүлэхэд тус салбарын хөрөнгө оруулалтын ихэнхи хувийг зарцуулж байв.

Мөн цөмийн эрчим хүчний судалгаанд анх удаа нэг тэрбум төгрөгийн хөрөнгө төсөвлөж байв.

Спортын салбарын тухайлбал улсын шигшээ багийн хөрөнгө оруулалтыг 600 сая? төгрөгөөр нэмэгдүүлэн улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын ахуй хангамж, цалин хөлсийг нэмэгдүүлж, тэдний ажиллах,  бэлтгэл хийх нөхцлийг сайжруулан, гадаадад олон улсын тэмцээнд оролцох зардлын асуудлыг шийдвэрлэх тал дээр ихээхэн анхаарч ажилласны үр дүнд 2008 оны Бээжингийн олимпод Монгол Улсын баг тамирчид амжилттай   оролцож 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтын эх үүсвэрийг тавьсан хэмээн спортын салбарын зүтгэлтнүүд түүнийг үнэлдэг юм билээ.

  1. Бүс нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжин, орон нутгийн бие даасан байдлыг ханган, төвлөрлийг сааруулж, хүнд суртал, авлигатай тэмцэх орчныг бүрдүүлсэн.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бүсийн тулгуур төвүүдийг тогтоож, тэдгээрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, тус улсын эдийн засгийн дөрвөн бүсийн хөгжлийн хөтөлбөр, түүнийг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн.

 “Монгол Улсыг хөгжүүлэх сан” болон улс, орон нутгийн төсвөөс бүс нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд нийт 240.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь сүүлийн гурван жилийн дунджаас даруй 5.3 дахин нэмэгдсэн байв.

2007 оны урьдчилсан гүйцэтгэлээр нийт малын тоо 39.6 сая толгойд хүрч, өнгөрсөн оноос 14.2 хувь буюу  5 саяаар өсөв.

2007 онд нийт нутгаар хур бороо багатай гандуу байсан ч 2006 он, 2007 оны эхэнд газар тариаланг усжуулах, усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авсны үр дүнд ургацад сайнаар нөлөөлж, улсын хэмжээгээр тариа 114.7 мянга, төмс 113.6 мянга, хүнсний ногоо 79.2 мянган тонныг хураан авч байв.

Бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2006 онд 762, 2007 онд 1478 худаг гаргаж, засварласан нь нийтдээ 2240 худаг шинээр гаргасан буюу засварласан байна.

Төрийн байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, үйл ажиллагаанд нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудыг дэс дараатайгаар хэрэгжүүлж ажилласан.

“Цахим Монгол”, “Цахим засаглал” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж яам, агентлаг, аймаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөн олон түмэнд нээлттэй болгох ажлыг зохион байгуулж төр, захиргааны байгууллагуудад нэг цэгийн үйлчилгээ бий болгох ажлыг эхлүүлсэн юм.

Авлига, хүнд сурталтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж, хуулийн дагуу байгуулагдсан Авлигатай тэмцэх газрын ажиллах нөхцлийг хангахад ихээхэн анхаарсан.

 Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааг сайжруулж, түүний дотор шүүх, прокурорын байгууллагуудын ажилтнуудын цалинг хоёр гаруй дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

  1. Гадаад харилцаа

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд  гадаад харилцаагаа идэвхижүүлэх, эх орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд Засгийн газар үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж багагүй үр дүнд хүрсэн бөгөөд энэ хүрээнд албан ёсны 50 орчим төлөөлөгчид, нийт 400 гаруй зочдыг Монголд хүлээн авсан юм.

Ганц урсгалтай хэмээн өмнө нь шүүмжлэгдэж ирсэн айлчлалууд хоёр урсгалтай болж гаднаас ирэх айлчлал огцом өссөн.

Хоёр хөрш орон, Өрнө, Дорнын хөгжилтэй тэргүүлэх улсууд болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай өргөн түншлэлийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж ирсний үр дүнд манай улсын олон улсын байр суурь мэдэгдэхүйц өсөн нэмэгдсэн.

НҮБ болон олон улсын бусад байгууллагатай үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлж, Ази-Европын уулзалт /АСЕМ/-д Монгол Улс гишүүнээр элссэн явдал үндэсний эв нэгдлийн  Засгийн газрын гадаад олон талт бодлогын нэг чухал ололт, хүчин чармайлтын үр дүн байлаа.

Монтенегро, Сан-Марино, Саудын Араб зэрэг улсуудтай шинээр дипломат харилцаа тогтоож байв.

Тухайн үед хийгдэж байсан судалгаануудын  дүнг нийтэд нь багцалж үзвэл Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой  Засгийн газрын үйл ажиллагааг иргэдийн 50-52.6 хувь нь дэмжиж байв.

“Өдрийн сониноос”   2007.11.09 №267 (2719)   иш татав:

“...Хөдөө орон нутагт замтай, эрчим хүчтэй, үүрэн телефонтой болсон ард иргэд, тэтгэвэр, тэтгэмжээ ахиухан хүртэж эхэлсэн ахмад настан, алдар гавьяатнууд, хөрөнгө оруулалтын мөнгөө гардан авсан эх, хүүхдүүд, шинэ залуу хосууд, цалин хөлсөө нэмүүлсэн төрийн албан хаагчид, улсад төлөх татвар нь багассанаар бизнесээ өргөжүүлэх, ажилтнуудынхаа цалин, нийгмийн асуудлыг илүү сайнаар шийдвэрлэх бололцоотой болсон бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн...” 

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд

Монгол Улсын Шадар сайдаар 2007-2012 онд  ажилласан ба ажил үүргийн хуваарийн дагуу  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүүхдийн төлөө газар, Стандарт, хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газрын асуудлыг эрхэлж байсан бөгөөд  2008 оноос хамтарсан засгийн газрын үед Стандарт, хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар нь Тэргүүн Шадар сайдын хариуцах ажлын хүрээнд шилжсэнээр Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүүхдийн төлөө газрын асуудлыг эрхлэн ажилласан.

Мөн Хүүхдийн төлөө үндэсний төвийн дэд тэргүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байв.

Монгол Улсын Шадар сайдын хувьд Улсын Онцгой комиссын даргын үүргийг хавсран гүйцэтгэж ажилласан.

Мэргэжлийн сургалтын үндэсний хорооны дарга

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргын хувьд БНХАУ-ын Засгийн газрын  тусламжийн хөрөнгөөр Буянт-Ухаа дахь спорт цогцолбор, Мэргэжлийн хяналтын төв лабораторийн барилгыг шинээр бариулан ашиглалтад оруулсан.

2009-2010 онд Монгол 19 аймгийн нутагт тохиолдсон байгалийн гамшиг зудын үед хөдөө орон нутгийн малчид, мал бүхий иргэдэд туслах аян өрнүүлж улсын төсвөөс 6.8 тэрбум гаргуулан, гадаад дотоодын байгууллагын хандиваар 48 тэрбум төгрөг босгон өвс тэжээл, бензин шатахуун, дулаан хувцас, гурил, будаа бусад тусламжийн барааг өвөлжилт хүндэрсэн нутгуудад хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан.

Япон Улсад тохиолдсон байгалийн гамшиг цунами, газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт туслах аян өрнүүлж 2 сая ам.доллар, 2 мянган дулаан ноосон хөнжил хандив болгон илгээж, Монголын аврагчдын багийг гамшгийн бүс нутагт ажиллуулсан.

- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх хугацаандаа 2000-2003 онд Энгелсийн гүүрийг барих төслийн ажлыг санаачлан, Япон улсаас Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын жагсаалтын нэгдүгээрт оруулж байсан бол өнөөдөр Улаанбаатарчуудын дунд Барсын гүүр буюу Нарны гүүр хэмээн нэршсэн сайхан бүтээн байгуулалт болсон.

- Нийслэлчүүдийн дунд Нарны зам хэмээн алдаршсан авто замын төслийг Япон улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн нь тухайн үед нийслэлийн авто замын түгжрэлийг тодорхой түвшинд шийдвэрлэж, мөн энэхүү зам дагуу бүтээн байгуулалт өрнөж хотын өнгө зүсийг сайжруулсан чухал ажил болсон.

- 2006 оны 3 сард Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Япон Улсын Ерөнхий сайд Коизумигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж хоёр орны хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн санамж бичигт гарын үсэг зурсан. - 2006 оны 6 сард Ерөнхий сайд Коизумиг Монгол Улсад урьж байсан.

- Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих санаачлагыг анх гаргаж, Япон Улсын талд хамтран ажиллах санал тавьсанаар, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлж байсан ба өнөөгийн байдлаар бүтээн байгуулалтын ажил эхлээд байна

УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболдын
2008-2014 онд тойрогтоо хийсэн ажлын товчоо

Нэг:Хууль боловсруулах, сурталчлах талаар хийсэн ажил

  • Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахлан Монголын хуульч залуучуудын холбоо, Улсын МХЕГ-тай хамтран ажиллаж уг хуулийг УИХ-ын 2010 оны намрын чуулганаар батлуулав.
  • Энэхүү хуулийг мөрдөж эхэлснээр хяналт шалгалтын давхардал, чирэгдэл эрс багасч үр дүн дээшлэн, олон улсын туршлагад тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо бүрдүүлэх, хяналт шалгалтын шаардлагагүй хэсгийг хасах зэргээр үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ арга барил, стандарт хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой боллоо. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд Ерөнхий сайдын 2010 оны 2-р сарын 9-ний өдрийн 10 дугаар захирамж гаргуулан Монголын хуульч залуучуудын холбоо, Нийслэлийн ЗДТГ, яам тусгай газруудын мэргэжилтэн, хуульчидтай хамтран ажиллаж энэхүү хуулийн төслийг боловсруулан Засгийн газраас 6-р сард УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгтэй харилцан уг хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна.
  • “Засаг захиргааны шинэчлэл, бүтцийн өөрчлөлт, орон нутгийн эрх мэдэл” хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд Монгол Улсын засаг захиргааны бүтэц, гадаад орнуудын туршлага, боловсронгуй болгох саналаа багтаасан дэлгэрэнгүй танилцуулга, бэлтгэн ажлын хэсгийн гишүүдэд санал авахаар 2010 оны 5/3584 тоот албан бичгээр хүргүүлсэн.
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнгөрсөн 20 жил, өнөөгийн байдалд хийх үнэлгээ, дүгнэлт, санал, Нийгмийн хүрээний 20 жилийн хөгжилд хийх дүгнэлт, цаашдын зорилтууд илтгэл бэлтгэн онол практикийн хуралд хэлэлцүүллээ.
  • “Монголын сайтуудын Холбоо” ТББ, “өөрсдийнхөө төлөө өөрсдөө” ТББ, ХМОНХ тандалт судалгааны төв, Стар медиа группын зохион байгуулсан онлайн сүлжээний 60 гаруй хүн оролцсон судалгаагаар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулан, 10 зөвшөөрлийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж байхаар санал боловсруулан шийдвэрлүүсэн, Байгалийн гамшиг, гоц халдварт өвчин зэрэг онцгой хүнд үед хариуцлагатай шийдвэрүүдийг оновчтой гарган хэрэгжүүлсэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд бизнесийг хөгжүүлэх таатай орчин бий болгох, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгасан нэмэлт, өөрчлөлт оруулсан, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан нийслэлийн санхүү, эдийн засгийн бие даасан байдлыг дээшлүүлэх асуудлыг тусгасан зэрэг үр бүтээлтэй ажлыг нь үнэлэн УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг 2010 оны шилдэг улс төрчөөр шалгаруулсан байна.
  • УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажил болон сонгогчиддоо хүргэх мэдээллийг өргөтгөх зорилгоор “Спикер групп” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан хийж гүйцэтгэсэн ажил, иргэд сонгогчидтой хийсэн уулзалт, Засгийн газрын шугамаар санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэн ажиллаж байна.
  • 2008-2011 онд Төв аймгийн 24 сумын иргэд, сонгогчидтой 29 удаа уулзалт зохион байгуулан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, төсөв, Атрын III аян, “Монгол мал” хөтөлбөр, УИХ, засгийн газраас төр засгийн бодлого тодорхойлох, хууль эрхийн актуудыг боловсронгуй болгох, эрдэс баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх үндсэн дээр ард түмний аж амьдралыг дээшлүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, түүний биелэлт, цаг үеийн чухал асуудлаар мэдээлэл хийж, асуултуудад нь хариулан санаа бодлыг нь сонсох ажлыг хийсэн.
  • 2011 онд Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Хоёр: Хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлээр.

  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барих, жижиг дунд үйлдвэр байгуулах, өрхийн амьжиргааг дэмжих, газар тариаланг хөгжүүлэх, техник тоног төхөөрөмж нийлүүлэх, малчдын амьдрал ахуй, хөдөлмөрийг дэмжих болон бусад чиглэлээр анхаарал тавин ажилласнаар сүүлийн жилүүдэд аймгийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж байгаа билээ.
  • 2009 онд Архуст, Баян, Баянцагаан, Баяндэлгэр, Баянжаргалан, Мөнгөнморьт, Сэргэлэн, Эрдэнэ зэрэг 8 суманд УИХ-ын гишүүний тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын 500 сая төгрөгийн санхүүжилтээр тус бүр 5, нийт 40 худаг; 2010 онд  320 сая төгрөгийн санхүүжилтээр Алтанбулаг Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт зэрэг 5 суманд тус бүр 5, нийт 25 худаг;  2011 онд 930 сая төгрөгийн санхүүжилтээр баруун 7 ба хойд талын 6 суманд сум тус бүрт 5 худаг, Зуунмод суманд 1 худаг, нийт 66 худаг гаргаснаар аймгийн хэмжээнд нийт  131 инженерийн хийцтэй гүний худаг гаргаж сумын өмчид бүртгүүлж малчид, тариаланчдын эзэмшилд хүлээлгэн өгсөн нь цөлжилт, бэлчээрийн хомсдол нүүрлээд байгаа энэ үед хөдөөгийн малчид, тариаланчдыг дэмжсэн чухал ажил болсон.
  • 2010 онд УИХ-ын гишүүний 1 тэрбум төгрөгөөс 320 сая төгрөгийн санхүүжилтээр худаг гаргаад үлдсэн 680 сая төгрөгийг аймгийн мэдэлд шилжүүлж бусад шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулагдсаныг дор тусгав:
  • Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын их засвар 150 сая төгрөг
  • Сэргэлэн суманд байгуулагдаж буй махны үйлдвэрт 50 сая төгрөг
  • Баянчандмань сумын дунд сургуулийн 2010-2011 онд хийгдэх барилгын ажилд 125 сая төгрөг
  • Бүрэн сумын цэцэрлэгийн 2010-2011 онд баригдах цэцэрлэгийн барилгын ажилд 37.5 сая төгрөг
  • Баян-Өнжүүл сумын дунд сургуулийн 2010-2011 онд хийгдэх барилгын ажилд 75 сая төгрөг
  • Цээл сумын сургуулийн засварын ажилд 42.5 сая төгрөг
  • Эрдэнэсант сумын цэцэрлэгийн өргөтгөлийн ажилд 12.5 сая төгрөг
  • Сумдын өрхийн амьжиргааг дэмжих төсөлд 180 сая төгрөг
  • 2011 оны 1 тэрбум төгрөгөөс 930 сая төгрөгийн санхүүжилтээр худаг гаргаад үлдсэн 70 сая төгрөгийг Төв аймгийн аймгийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлсэнээр тодорхой ажлын байр нэмэгдэж иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн орлогоо нэмэгдүүлэх арга хэмжээ болсон.
  • 2009, 2010 онд Зуунмод суманд “Эх нутгийн иргэд” ТББ, БНСУ-ын “Салвэшн арми” ТББ-ын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу 2 гүний худаг гарган хүлээлгэж өглөө.
  • Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийг зүй зохистой ашиглах, худаг усыг шинээр гаргах, малчдын бүлэг нөхөрлөл байгуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх, хадлан тэжээл бэлтгэн  байгаль, цаг уурын хүндрэлийг даван туулахад төр засгаас дэмжлэг үзүүлэх зэргээр нийт малчдынхаа амьдрал ахуйг сайжруулах, хөдөлмөрийг хөнгөвчлөх асуудлуудаар өргөн хэмжээний арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
  • 2008-2010 онд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс ноолуурын үнийн зөрүүнд 30.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох, малын хөлийн татвараас чөлөөлөх, мал эмнэлгийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн суманд 3 хүний орон тоотой мал эмнэлэг, үржлийн алба байгуулах  зэрэг олон чухал арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн нь  малчдын маань амьдрал ахуйд  дэмжлэг болсон.
  • Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Баянцагаан, Баян, Эрдэнэсант сумын удирдлагын албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу Жи-мобайлын үүрэн телефоны сүлжээнд хамруулав.
  • ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд ба УИХ-ын гишүүний бие төлөөлөгч нарын оролцоотойгоор Жижиг дунд үйлдвэрийн инкубатор сургалтын төвд 50 гаруй иргэдэд жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр төсөл боловсруулах сургалт явуулж, Засгийн газраас гаргасан ЖДҮ-ийг дэмжих сангийн санхүүжилт, төсөлд хамрагдах боломжийн талаарх  мэдээлэлийг  тухайн орон нутагт нь хүргэсэнээр 50 гаруй иргэн , ААНБайгууллага төсөлд хамрагдаж үүнээс 30 гаруй нь банкны шалгуурыг давж төслөө хэрэгжүүлсэн.
  • Газрын гүний дулааныг ашиглан барилга байгууламжийг халаах инженерийн туршилтыг Монгол Улсад анх удаа Төв аймгийн Зуунмод сумын 3 байгууллагад хэрэгжүүлэхээр сонгосноос Зүүндэлгэр багийн цэцэрлэг, сургуулийн барилга эхний ээлжинд хамрагдаж ашиглалтад орсон.
  • Угтаалцайдам, Цээл, Сүмбэр, Жаргалант, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур зэрэг газар тариалангийн бүс нутгийн сумдад Техник үйлчилгээний дундын нэгж байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн.
  • Газар тариалангийн бүс нутгийн тариаланчдад бага оврын трактор, хадлан, тариалангийн дагалдах төхөөрөмжийн хамт 500 орчим иргэнд ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй зээлээр олгуулсан.
  • Баян-Өнжүүл сумын 04 цахилгааны шугам шинэчлэл хийгдсэнээр төвийн эрчим хүчний шугаманд найдвартай холбогдсон.
  • Баянцогт суманд халуун усны газрыг ашиглалтанд оруулсан.
  • Мөнгөнморьт суманд усны машин шинээр хүлээлгэн өгсөн.
  • Баян-Өнжүүл, Борнуур, Сүмбэр сумын дунд сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж олгож, мэргэжлийн кабинет байгуулсан.
  • Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачлагаар Германы хөгжлийн агентлаг, Төв аймгийн ЗДТГ, Бүсийн хөгжлийн Үндэсний хороо хамтран 2011 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод Төв аймгийн “Хөрөнгө оруулагчдын чуулган-2011”-ыг амжилттай зохион байгуулав.

Гурав: Эрүүл мэндийн чиглэлээр

  • 2008-2012 онд Солонгосын халамжийн байгууллага, “Эх нутгийн иргэд” ТББ-ын хамтын ажиллагааны шугамаар аймгийн нийт сумдын дунд судалгаа явуулснаар Төв аймгийн харьяат зүрхний төрөлхийн гажигтай 3-14 насны 27 хүүхдийг БНСУ-ын Ансан хотын Танвон эмнэлэгт явуулж үнэ төлбөргүй мэс заслын эмчилгээг хийлгэв.
  • 2010 оны 6 дугаар сард Монгол Солонгосын хамтарсан Ионсей найрамдал эмнэлэг дээр Төв аймгийн харьяат 13 иргэнд нүдний болрын мэс засал хийх, болор шинээр тавих үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэсэн.
  • Мөн “Салвэшн арми” байгууллагатай хамтран Баянцогт сумын харьяат Монгол Улсын харцага Даваабаатарын гэмтлийг БНСУ-д эмчлэх зардлын тал хувийг хөнгөлсөн нь цаашид амжилттай барилдаж нутаг орныхоо нэрийг дуурсгаж явахад нь урам өгсөн явдал болсон.
  • Сумдын эмч, эмнэлэгийн ажилтнуудын дунд ажлын байран дээрх кредиттэй сургалтыг “Эх нутгийн иргэд” ТББ, ЭМШУИС-ийн Сувилахуйн сургууль, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвтэй хамтран бүсчлэн зохион байгуулж 271 хүнийг хамрууллаа.
  • Улаанбаатар хотод ирж эмчлүүлэх шаардлагатай 53 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
  • Эмчгүй байсан Баянцогт суманд эмч томилуулж, 1.500.000 төгрөгийн тэтгэмж олгуулсан.
  • Архуст, Дэлгэрхаан, Өндөрширээт, Алтанбулаг, Сэргэлэн, Мөнгөнморьт зэрэг сумдад хүн эмнэлгийн машиныг шинээр олгох асуудлыг ЭМЯ-тай хамтран шийдвэрлэсэн.
  • Зуунмод ба Баянчандмань суманд ахмадын чийрэгжүүлэлтийн танхим байгуулсан.
  • 2011 оны 7-р сард “Эх нутгийн иргэд” ТББ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу БНСУ-ын Кёнхи их сургуулийн эмнэлгийн 30 хүний бүрэлдхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдын баг аймгийн төв Зуунмод хотод 3 хоног ажиллах үеэр эмнэлгийн үзлэгт Төв аймгийн 2000 гаруй иргэд хамрагдаж эмнэлгийн тусламж авсан.

Дөрөв:Боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр

  • Баянжаргалан, Баянцагаан, Сэргэлэн сумдын малчдын бага насны хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд шаардлагатай явуулын гэр цэцэрлэгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн.
  • Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалттай дунд сургуулийн байрны барилгын ажил, Баянжаргалан сумын дунд сургуулийн их засварын ажил хийгдэж ашиглалтанд орсон.
  • “Эх нутгийн иргэд” ТББ-ын шугамаар 15 сумын сургууль цэцэрлэг эмнэлэгүүдэд компьютор, принтерийн хамт олгосон.
  • 2010 онд Борнуур сумын Соёлын төвд үндэсний хөгжмийн иж бүрдэл, компьютер принтерийн хамт олгуулсан.
  • “Эх нутгийн иргэд” ТББ-ын шугамаар Зуунмод суманд 20 компьютертой интернет мэдээллийн төв байгуулан аймгийн Хүүхдийн төлөө хэлтэст хүлээлгэн өгсөн.
  • Жил бүрийн Эх үрсийн баяр, хичээлийн шинэ жилийн нээлт болон бусад тэмдэглэлт арга хэмжээний үеэр “Эх нутгийн иргэд” ТББ-аас Зуунмод болон бусад сумын амьжиргааны түвшин багатай өрхийн хүүхдүүдэд биеийн тамирын хувцас 780 ширхэг, үлгэрийн ном, хүүхдийн сэтгүүл 700 ширхэг, бэлгийн хамт гардуулан өгсөн.
  • Баянчандмань сумын дунд сургуулийн 70 жилийн ойд илгээлт явуулж 30 хүүхдэд биеийн тамирын хувцас, сургуульд 1 компьютер бэлэглэсэн.
  • Бүрэн сумын дунд сургуулийн 70 жилийн ойд илгээлт явуулж 30 хүүхдэд биеийн тамирын хувцас бэлэглэсэн.
  • 2010 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Зуунмод суманд ажиллаж 180 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, биеийн тамирын хувцас бэлэглэж, 6 сургуулийн сурагчдын зөвлөлд тус бүр нэг компьютер гардуулсан.
  • Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт зэрэг сумдын сургуулиудын сурагчдын зөвлөлд тус бүр нэг иж бүрэн компьютер олгосон.
  • 2010 оны 12-р сард Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, “Нутгийн залуучуудын холбоо”-той хамтран “Төв нутгийн хөгжил-эрдэм судлал I” Төв аймгаас гаралтай залуу эрдэмтдийн онол практикийн бага хурлыг анх удаа зохион байгуулсан.
  • 2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Аргалант, Баянхангай сумдад ажиллаж дунд сургууль тус бүрт иж бүрэн цахим сургалтын кабинет болон сурагчдын зөвлөлд нь тус бүр компьютер олгож 1 ба 11-р ангийн   58 сурагч ба өндөр настан 20 иргэнд гарын бэлэг гардуулсан.
  • 2011 оны 11-р сард Угтаалцайдам, Цээл, Заамар сумдад ажиллаж сумын дунд сургууль бүрт иж бүрэн цахим сургалтын кабинетын батламж, сурагчдын зөвлөлд тус бүр компьютер олгож өндөр настай 30 иргэнд гарын бэлэг гардуулж, иргэдийн дунд шатар, теннис, шагайн харваа болон гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.
  • “Эх нутгийн иргэд” ТББ-ын зүгээс Жаргалант сумын хүүхдийн цэцэрлэгт хүүхдийн төрөл бүрийн тоглоом олгож, тоглоомын талбай тохижуулан, Борнуур сумын дунд сургуульд теннисний  ширээ, сагсан бөмбөг болон гар бөмбөгийн иж бүрэн хэрэгсэл, хананы шатар олгох ажлыг хийлээ.
  • Сургалтын төрийн сангийн тэтгэлэгт хамрагдах ба сургалтын төлбөрт туслалцаа үзүүлэхийг хүссэн 48 хүүхдийг зохих журмын дагуу хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тэтгэлэгт хамруулсан.
  • Бүх сумдын сургууль ба номын санд хүүхдийн 6 төрлийн англи, монгол хэл дээрх 6000 гаруй номыг “Ирмүүн” ХХК-тай хамтран хэвлүүлж хүлээлгэн өгсөн.

Тав: Нийгмийн бодлогын чиглэлээр

  • Иргэд сонгогчдоос ирсэн өргөдөл, санал гомдлыг барагдуулж сургалтын тэтгэлэг, эмчилгээний зардал, гэр олгох, амьдралын бусад гачигдалтай асуудалд орсон иргэдийн гомдлыг барагдуулах талаар болон бусад халамжийн чиглэлийн хүсэлтүүдийг зохих хэмжээнд шийдвэрлэж ирсэн.
  • Хүн амын орлого бага, амьжиргааны түвшин доогуур 70 өрхөд гэр олгуулсан.
  • Засгийн газрын гишүүний хувьд Төв аймгийн төр захиргааны болон    ААНБ-дад улсын төсвийн болон бусад чиглэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэгдэх нэн шаардлагатай чухал ажлууд дээр анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд хамтын шийдвэр гаргах түвшинд дэмжлэг үзүүлснээр:
  • Засгийн газрын зүгээс гамшигт байдлыг аль болох хохирол багатай даван гарах талаар шуурхай арга хэмжээ авч улсын төсвөөс 6.8 тэрбум төгрөг хуваариласнаас гадна, Улсын Онцгой комиссын даргын хувьд дотоод, гадаадын хандивлагч байгууллагуудад хандан малчиддаа туслах уриалга гарган хандивын аян өрнүүлснээр 40 гаруй тэрбум гаруй төгрөгийн өвс тэжээл, дулаан хувцас, бензин шатахуун, гурил будаа болон бусад тусламжийн барааг зудад нэрвэгдсэн аймаг, сумд руу  тодорхой хуваарийн дагуу хүргүүлэх ажлыг зохион байгуулсан билээ.
  • Төв аймгийн малчид иргэддээ байгаль, цаг уурын бэрхшээлтэй үед өвс, тэжээл бусад тусламжийн барааг түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахын тулд Зуунмод суманд Улсын Онцгой комиссын нөөцийн салбар шинээр байгуулах ажлыг шийдвэрлэсэн нь 2009-2010 оны өвлийн хүндрэлтэй үед чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
  • Мөн энэ үеэр Төв аймгийнхаа зудын байдалтай байсан сумд руу нийт 5 удаагийн тусламжийн цуваа гаргаж 650 тонн өвс, 480 тонн тэжээл болон бусад тусламжийн бараа материалыг хүргүүлснээс гадна аймгийн хэмжээнд байршилтай улсын нөөцийн бүх салбаруудад шаардалгатай өвс тэжээлийн нөөцийн зузаатгалыг хйих ажлыг зохион байгуулж байсан.
  • 2010 онд Зуунмод хотод Улсын Онцгой комиссын өвс тэжээл, нөөцийн цэг байгуулан дээрх тусламжуудыг хуваарилан хүргэх ажлыг зохион байгуулсан.
  • “Эх нутгийн иргэд” ТББ мөн хандивын аян өрнүүлж Баянжаргалан, Баян, Баянцагаан сумдын иргэдэд нэг вагон түлээний мод хүргүүсэн.
  • Зуунмод суманд 20 айлын орон сууцны болон хуульчдын хотхоны барилгын ажлын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсний дагуу 20 айлын орон сууц , хуульчдын хотхон ашиглалтад орсон.
  • 2010 онд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсний дагуу Зуунмод суманд 38 айлын орон сууц ашиглалтад орж, 4000 төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлээр Зуунмод сумын харьяат зарим иргэд, төрийн албан хаагчид орон сууцны хөтөлбөрт хамрагдсан.
  • Цагдаагийн албан хаагчдыг Орон сууц санхүүжилтийн корпорацийн санхүүжилтээр хөнгөлөлттэй зээлэнд хамруулан орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулахад Засгийн газрын гишүүний зүгээс дэмжлэг үзүүлсэн. 
  • Зуунмод сумын ЗДТГ-ын албан хэрэгцээнд 15 компьютер олгосон.
  • 2008 оноос “Эх нутгийн иргэд” ТББ нь Төв аймгийн “Нутгийн залуучуудын холбоо”-той хамтран Шинэ жилийн баярын “Алтан шанага” цэнгүүнийг зохион байгуулж Төв аймгийн болон манай аймгийн Улаанбаатар хотод амьдардаг иргэд залуучуудыг оролцуулан амжилт бүтээлийг нь урамшуулдаг уламжлалтай болсон.
  • 2009-2012 оны цагаан сарын баярыг угтан “Эх нутгийн иргэд” ТББ нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн болон монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичиг, аюул осол, гай түйтгэр муу бүхнийг зайлуулагч, зовлонгоос гэтэлгэгч “Сандуйн жүд”, “Доржзодов”, насны буян хураах “Цэнд”, эрүүл мэндийн “Манал”, ажил үйлс бүтээгч “Жанцан зимо бүнжан”, “Гурван гүрэм” хэмээх нууц тарнийн судруудыг бүтээлгэн аймгийнхаа нийт өрхөд өргөн барьсан.
  • “Эх нутгийн иргэд” ТББ нь Баян суманд нутгийн сүсэгтэн олонд зориулсан Сандагдаржайлин хийдийг бүтээхэд оройлон оролцов.
  • “Эх нутгийн иргэд” ТББ Баян суманд зүүн бүсийн сумдын уяачдын дунд хурдан морины уралдаан, бэсрэг наадам 3 удаа зохион байгуулж 150 морь унаач хүүхдийг хичээлийн хэрэглэл, биеиййн тамирын хувцасаар шагнасан.
  • “Эх нутгийн иргэд” ТББ Борнуур сум байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан “Заяа түшсэн нутаг” түүхийн номыг ивээн тэтгэн хэвлүүлсэн.
  • “Эх нутгийн иргэд” ТББ Зуунмод суманд хүүхдийн парк байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн.
  • 2011 оны 10 дугаар сард Лүн сумын ахмадын баярт УИХ-ын гишүүний бие төлөөлөгчид оролцон өндөр настан 10 хүнд гарын бэлэг болон бусад шагналын зүйлийг гардуулсан.
  • Лүн сумын ЗДТГазарт иргэний танхим байгуулахад “Эх нутгийн иргэд” ТББ-ын зүгээс оролцож иж бүрэн компьютер, принтер, ДВД тоглуулагч, телевизор олгосон.
  • 2010 оны 6-р сард олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд Төв аймгийн 27 сум тус бүрээс 10, нийт 270 хүн оролцсон “Эх нутгийн иргэд” өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан.
  • 2011 оны 5-р сард аймгийн удирдлагын зүгээс тавьсан саналын дагуу 2009-2010 онд тохиолдсон зудын үеэр мал хамгийн их хорогдсон Архуст, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Сэргэлэн, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ зэрэг 8 суманд,  2011 оны 12 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант, Заамар, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Сүмбэр зэрэг 18 суманд “Эх нутгийн иргэд” ТББ малжуулах төсөл хэрэгжүүлж  сум тус бүрээс 10 өрх, нийт 260 өрхийг баг сумын ИНХ, ИТХ-аар хэлэлцэж тодруулсаны үндсэн дээр сонгон малжуулсан. Нэг өрхөд 10 эм төлөг, 7 эм борлон ноогдож байгаа бөгөөд нийт төслийн хүрээнд 2600 төлөг, 1820 борлонг тухайн сумын малчдаас худалдан авч төсөлд хамрагдсан малчиддаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон.
  • 2011 оны 6-р сарын 17-ны өдөр Төв аймгийн залуу малчдын анхдугаар зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулсан.
  • Төв аймгаас VII Манзушир хутагт тодорсонтой холбогдуулан түүний сурч боловсрох, бурханы ном сургаалийг сайтар судлан үзэж, гэгээрэх үйлсэд дэмжлэг болох зорилгоор Манзушир хутагт санг санаачлан үүсгэн байгуулж тэргүүнээр нь ажиллаж байгаа бөгөөд 2011 оны 10 дугаар сард Энэтхэг оронд хүрэлцэн очиж VII Манзушир хутагт Дэнзэнжамьяндоржийг номын ширээнд нь залах ёслолын ажиллагаанд оролцож, Гомон хийдийн дэргэд хутагтын лавирангийн шав тавих үйл ажиллагааг зохион байгуулсан.
  • Төв аймгийнхаа бөхчүүдийг дэмжих, амжилтыг нь нэмэгдүүлэх, шинэ залуу бөхчүүд төрүүлэх зорилгоор үндэсний бөхийн “Дүнжингарав” дэвжээг байгуулах, бэлтгэл хийх байр барих, худаг гаргах ажлыг 2011 оны 6, 7-р сард Баруунзуунмодны аманд зохион байгуулсан. Тус дэвжээнээс Баянхангай сумын харьяат Б.Батмөнх 2011 онд улсын начин, 2013 онд улсын заан цол хүртсэн.
  • Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчийн хувьд эрлийз адуу болон цэвэр монгол цусны хурдны морьдыг тусад нь уралдуулах, хүүхэдгүй морийг 5 байр ухрааж барих зэрэг шийдвэр гаргасан нь хөдөөгийн жирийн малчид, уяачдын эрх ашигт нийцсэн чухал арга хэмжээ болсон.

Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдын
2012-2013 онд  тойрогтоо хийж гүйцэтгэсэн ажил

  • 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын (гишүүний мөнгө хэмээн олон түмний дунд яригддаг) 1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Сэргэлэн сумын нутаг Баруун Зуунмодны аманд Төв нутгийнхаа нийт ахмадуудад зориулсан амралт сувиллын газар байгуулах ажлыг зохион байгуулсан. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хэмжээнд амралт, сувиллын газрын барилгыг бариулж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Дотоод тохижилт, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн талаар аймгийн удирдлагатай хамтран ажиллана.
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлүүлж байсан, Германы “Сэргээн босголт” банкны зээлээр хэрэгжүүлэх “Нийслэл хотын хүнсний найдвартай байдлыг хангах орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Борнуур, Жаргалант, Партизан-Батсүмбэр чиглэлийн 8 км хатуу хучилттай авто замын ажлын   хүрээнд эхний ээлжинд Жаргалант,  Борнуур, Партизаны чиглэлийн авто зам ашиглалтад ороод байна. Батсүмбэрийн чиглэлийн авто замын ажлыг үргэлжлүүлэн дуусгах тал дээр анхааран ажиллаж байна.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 13.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зуунмод-Налайх, 4-р зөрлөг чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил амжилттай гүйцэтгэгдэж ашиглалтад орсон.
  • Дотоодын сүүний үйлдвэрийн тэргүүлэгч компани “Монфреш” компанид Төв аймгийн сумдаас нийслэл хотын иргэдийг цэвэр байгалийн гаралтай сүү, сүүн бүтээгдхүүнээр хангах талаар хамтран ажиллах санал тавьсны дагуу Батсүмбэр, Борнуур сумдад сүүний хөргүүрийн цех байгуулаад байна. Ирэх 2014 онд эхний ээлжинд Мөнгөнморьт, Эрдэнэ сумдад байгуулахаар тус компанид саналаа тавиад ажиллаж байна. Цаашид манай аймгийн сүү үйлдвэрлэгч иргэдээс ирж буй саналыг харгалзан үзээд нийслэл Улаанбаатар хотыг сүү, сүүн бүтээгдхүүнээр хангахад гол үүрэг гүйцэтгэдэг Төв аймгийн нийт сумдад тус хөргүүрийн цехийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • 2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хуваарилагдсан Зуунмод сумын “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн”-ийн 1.1 тэрбум төгрөгийн, Баяндэлгэр сумын Соёлын төвийн барилгын 750 сая төгрөгийн санхүүжилт, мөн бусад нилээд хэдэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал улс орны эдийн засгийн хүндрэлийн улмаас зогсоод байна.
  • Аймгийн төв Зуунмод суманд баригдах Хөгжимт драмын театрын барилгын 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг 2014 оны улсын төсөвт суулгасан.
  • “Манзушир хутагт” сангийн шугамаар Төв аймгаас тодрон гарсан VII Манзушир хутагт Дэнзэнжамъяандоржийн Энэтхэг улсад сурч гэгээрэхэд нь зориулсан лавирангийн барилгыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн. Мөн манай аймгаас тодрон гарсан Бамбар Эрдэнэ хувилгааныг номын ширээнд залах ёлолд оролцов.
  • 2012 оны Лондонгийн зуны олимпийн их наадамд оролцсон Монголын үндэсний шигшээ багийн ахлагчаар ажиллаж, манай баг тамирчид түүхэндээ анх удаа 2 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль хүртсэн амжилтаар монгол түмнээ баярлуулсан юм.
  • Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн хувьд Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан “Морьтон монголчууд-Гиннесийн дэлхийн дээд амжилт” төслийг санаачлан дэлхийд анх удаа 11125 морьтны жагсаал, 4249 морины уралдааныг амжилттай зохион байгуулсан. Монгол түмний адуу, морьтой холбоотой соёл, үндэсний дээл хувцас, эдлэл хэрэглэлийн уран хийц, чанарыг дэлхий дахинаа сурталчлах чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд Төв аймагчууд маань ихээхэн идэвхитэй оролцсон юм. Морьтны жагсаалд Төв сайхан нутгаа төлөөлж 3000 гаруй морьтон оролцож, хурдан морины уралдаанд 800 гаруй хурдан хүлгээ сойн хурдлуулсан нь бас нэгэн дээд амжилт байлаа.

Төв аймагт 2008-2012 онд хийсэн хөрөнгө оруулалт.