“Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-аас байгууллаа

2018/04/13 17:38 893

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллах бол Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан томилогджээ.

Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар ажиллана.

Түүнчлэн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулахыг Ажлын хэсгийн ахлагчид зөвшөөрсөн байна.