Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.02.26-03.02/

2018/03/05 10:03 650

Улсын Их Хурлын БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа нар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрүүдтэй танилцлаа. 2018.02.26 http://www.parliament.mn/n/1i8o

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. 2018.02.28 http://www.parliament.mn/n/ut8o

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумдад ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганы үр дүн, батлан гаргасан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариу өглөө. 2018.02.28 http://www.parliament.mn/n/wb8o

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн, Зуунмод суманд ажиллалаа. Тэрбээр 2016 оны намраас хойших УИХ-ын ээлжит 3 чуулганаар баталж, хэрэгжүүлсэн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор энэхүү 5 хоногийн томилолтыг хэрэгжүүлсэн юм. 2018.03.02 http://www.parliament.mn/n/w38o 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын 400 орчим төлөөлөл оролцов. 2018.03.03 http://www.parliament.mn/n/wi8o