МАН-ын дарга М.Энхболд гавьяат сэтгүүлч Г.Жамьянг хүлээн авч уулзлаа

2014/02/24 15:56 621

Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд Соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Галсангийн Жамьянг намынхаа гишүүнээр элссэн явдалд баяр хүргэж хүндэтгэн хүлээн авч уулзлаа.   

Тэрбээр хүнд хэцүү цаг үед намдаа элсэн, хамт олондоо сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буй түүнд талархал илэрхийлээд үг нь үнэн, үзэг нь хурц байхыг ерөөсөн юм.

Харин Г.Жамьян гуай мэдээллийн эрин зуун эхэлсэн, хэвлэл мэдээлэл нийгэмд хүчтэй дуу хоолой болж буй энэ үед хотын сонинг тордож захиалгынх нь тал үнээр нийслэлийн захиргааг санхүүжүүлж байсан шигээ Монголын үнэн сонинг сайжруулахын Монгол Ардын Намын дарга М.Энхболдод захилаа.

Г.Жамьян гуайн хувьд МАХН байх үед гишүүнээр элсч байсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил намын гишүүнчлэлгүй явсны эцэст дахин сэргээсэн нь энэ юм. 

TV5