Би ЭВТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ нэр дэвшлээ.

2017/05/27 11:03 8201

Эрхэм журмын анд нөхөд өө,

Монгол ахан дүү нар аа,

Миний бие Та бүхнийхээ итгэлийг хүлээн, даалгаврыг өвөрлөж, Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаасаа нэр дэвшсэн. Хэдхэн хормын өмнө нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.

       

         Ээдрээ төвөгтэй нийгмээ илааршуулж, унаж доройтсон эдийн засгаа сэргээж, сөргөлдөж талцсан улс төрийг эвд нь оруулах явдал энэ цагийн Монгол Улсын, Монголын ард түмний захиа даалгавар болоод байна. Би, бид, Монгол Ардын Намынхан, түүнийг дэмжигчид энэ түүхэн захиалгыг биелүүлэхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа юм.

         Юуны төлөө, юу хийх гэж, ямар үр дүн авчрах гэж энэ сонгуульд Та нэр дэвшсэн бэ гэж Сонгогчид маань асууж таарна. Энэ асуултын хариу болгож гурван зүйл хэлье гэж бодож байна.

Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олдоггүйн үнэнийг бид дэндүү сайн мэдэрлээ.

Тиймээс миний бие Монгол Улс, монгол төр эвтэй эетэй байх нь сайн цагийг авчрах хамгийн чухал хөшүүрэг гэж үзэж байна. Эхлээд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав нэгдмэл бодлоготой, нэг сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Хориглодог, чөдөрлөдөг, бутаргадаг, талцуулдаг Ерөнхийлөгч ирэх 4 жилд хэрэггүй. Харин харилцан ойлголцдог, хамтраад зүтгэдэг Ерөнхийлөгчийг олон түмэн хүсч байна.

Улс төрийн бүх нам, хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагынхан, байгууллага, иргэн бүр нь эвтэй, эх орныхоо амин эрх ашгийн аливаа асуудал дээр нэгдэж чаддаг

Хоёр их хөрш, гуравдагч хөрш, дэлхийн улс гүрнүүдтэй эрх тэгш, эвтэй найртай харилцах монгол төрийн уламжлалт бодлогыг тууштай сахин үргэлжлүүлэх нь энэ цаг үед гарцаагүй чухал гэдгийг би бас сайн ойлгож байна.

Бидэнд ард түмэн 2016 оны сонгуулиар итгэсэн. Амласнаа биелүүлэхийн төлөө зүтгэдэг нь, зүтгээд үр дүнд хүргэж чаддаг нь манай нам. Монгол Ардын Нам хэрэлддэг биш, хийж бүтээдэг нам. Монгол Ардын Нам хямраасныг засдаг, унагасныг босгодог нам. Үүнийг батлах баримт, жишээ хангалттай бий.

Өсөлт нь 17 хувиас 1.0 хувьд хүрч, бараг ёроолдоо хүртэл унасан эдийн засгийг сэргээх, ард түмнийхээ амьдралыг өөд татах ажлаа бид эхлүүлээд явж байна.

Эерэг нааштай өөрчлөлтүүд гарч эхэллээ. Цалин, тэтгэврээ яаж тавих вэ, өрөө юугаар дарах вэ гэдэгтээ хүрч байсан үеийг ямар ч байсан ардаа хийлээ. Оны эхний улирлын байдлаар эдийн засаг 4.2 хувиар өслөө. Валютын ханш тогтворжлоо. Баялаг бүтээгчдийн урам сэргэж байна. Дэлхий ертөнц бидэнд дахин итгэж эхэллээ. Өөрөөр хэлбэл улаан биш, ногоон гэрэл ассан. Одоо бид цаашаа, илүү өсөлт дэвшил, эрүүл сайхан нийгэм рүү явах ёстой.

Ажлын байр олноор бий болгож, жижиг дунд үйлдвэр, бизнесийг дэмжиж, том төсөл хөтөлбөрүүдээ гацаанаас гаргаж, хөгжил рүү урагшлах замыг нээхээр би нэр дэвшиж байна.

Монгол Ардын Намын үзэл баримтал, үүх түүх, үнэт зүйл нь өтгөс буурлаа асрах, үр хүүхдээ хайрлах, өрх бүлийг дэмжих, өсвөр залуусыг халамжлахад чиглэдэг. Өрсөлдөх чадвартай, хичээх сэтгэлгээтэй, хүнлэг ёс зүйтэй монгол хүн бол Монголын хамгийн том баялаг гэж би үздэг.

Иргэндээ ээлтэй төрд хууль ёс бүгдэд адилхан тэгш үйлчилдэг. Шударга ёс ингэж тогтдог. Тиймээс би зөвхөн хууль засагладаг төртэй болохын төлөө нэр дэвшиж байна. Иргэнийхээ сурах, хөдөлмөрлөх, эрүүл байх, аюулгүй амьдрах эрхийг хангахын төлөө төр засаг, түмэн олон маань нэгдэн зүтгэвэл бусдын байгуулж чадаад байгаа иргэндээ ээлтэй нийгмийг монголчууд бүтээж чадна.

Монгол хүний оюун эрдэм, монголчуудын түүх соёл давтагдашгүй гайхмыг бид дэлхийд бүрэн нээж харуулмаар байна. Нэгэн цагт өвөг дээдсийн минь морин туурайгаараа тамгалсан үнэ цэнийг өдгөө монгол хүний ухаан билиг, Монгол Улсын дэлгэр дэвшлээр дархлахын төлөө би нэр дэвшиж байна.      

Энэ ялалт эрх чөлөөт монгол хүн бүрийн ялалт байх болно. Энэ ялалт эх орон Монголын минь ялалт байх болно.

Намайг дэмжиж хүрэлцэн ирсэн Та нартаа баярлалаа.

Гуравдугаарт, би #ИРГЭНДЭЭ #ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ТӨЛӨӨ нэр дэвшлээ

Өрсөлдөх чадвартай, хичээх сэтгэлгээтэй, хүнлэг ёс зүйтэй монгол хүн бол Монголын хамгийн том баялаг гэж би үздэг.

Монгол айл гэр, монгол хүн бүр ямагт ноймор нэг байх төрийг төлөвшүүлэхийн төлөө би нэр дэвшиж байна.

Би иргэн нь төрөө дээдэлдэг, төр нь иргэнээ энэрдэг тогтолцоог бүрдүүлэхийг хүсч байна.

Монголчууд Та бид хамтдаа Монголоо мандуулж чадна.
БИД ЯЛНА.

Сайн цаг саадгүй түргэн ирэх болтугай. Намайг дэмжиж хүрэлцэн ирсэн Та нартаа баярлалаа