УИХ-ын дэд дарга М.Энхболд амрах завгүй явна

2013/07/19 15:34 977

УИХ-ын чуулганы завсарлага эхэлж, эрхэм гишүүд Төрийн ордонд өдрийн од шиг үзэгдэх болсон. Зуны амралт эхэлж, улс төр унтаж буй энэ цагаар УИХ-ын “ангийн” дарга болон дэд дарга нар хаана, ямар ажил амжуулж яваа талаар сонирхлоо.

УИХ-ын дэд дарга М.Энхболд:

УИХ-ын дэд дарга М.Энхболд амрах завгүй ажиллаж байна. Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч түүнд энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархоринд болох Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд 6” уралдааныг зохион байгуулах үүрэг оногдсон нь түүнийг завгүй гүйхэд хүргэжээ.

Мөн тэрбээр ирэх сарын 9-10-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал, энэ сард тэгш ойгоо тэмдэглэх Завхан, Төв, Архангай, Хэнтий аймагт болох бүсийн наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг хариуцаж байгаа гэнэ.

Өчигдөр тэрбээр 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Төв аймагт ажиллав.

Өнөөдөр сонин