УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Дашдорж, М.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Батцогт нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байнгын хороонд харъяалагдах гишүүдийн тоог 15-21 байхаар уг төсөлд тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал учраас Засгийн газраас санал авах шаардлагагүй хэмээн гишүүд үзжээ.
www.news.mn