Тэгэхээр шаардах бичгийн үндсэн шалтгаан бол Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй хуулийн төслүүд батлагдахгүй, гишүүдээс олонхын санал авч чаддаггүй зэрэг олон асуудлаас үүдсэн.
Жишээ нь өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газраас өргөн барьсан арван асуудлыг хэлэлцэх шаардлагагүй, тооцоо дутуу гэсэн үндэслэлээр буцааж байсан.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт л гэхэд Хяналтын байгууллагын тухай хууль, Газрын тосны салбарын харилцааг зохицуулах хуулийн эрх зүйн орчныг сайжруулах асуудлууд УИХ-д хэлэлцэх түвшин дээрээ унасан.
Энэ нь Засгийн газрын гишүүд өөрсдийн хариуцсан салбартаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар өөрчлөлтийг хийж чадахгүй байгаагийн илрэл гэж ойлгож байгаа. Түүнчлэн эдийн засгийн тогтворгүй байдал, хууль хяналтын байгууллагууд хангалтгүй ажиллаж байгаа зэрэг асуудлууд орно.
Тийм учраас Ерөнхий сайд засгийн газрын хяналтын ажилтнууддаа хариуцлага тооцох ёстой.
Энэ шаардлагыг зөвхөн сөрөг хүчний талаас тавиагүй. Ер нь хариуцлага тооцох тухай иргэд ч санал нэгтэй байгаа. Тиймээс хамгийн гол нь Засгийн газрын гишүүдийг чадваржих ёстой, хариуцлага тооцоод цааш ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.
Үүний дагуу Ерөнхий сайдыг тодорхой санаачлага гарган холбогдох албаныхантай хариуцлага тооцох байх гэж найдаж байна.
Хэрвээ энэ асуудал ямар нэгэн үр дүн хүрэхгүй бол хариуцлага тооцох ёстой хүнтэй нь хариуцлага тооцох арга хэмжээ авна.