УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичид ялалтын баярын мэндчилгээ илгээсэн байна.
Мэндчилгээнд “ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов танаа. Аугаа эх орны дайны ялалтын 69 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын нийт гишүүдийн өмнөөс болон хувиасаа эрхэм Танд, Танаар уламжлуулан Оросын Холбооны Улсын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Энэ түүхэн өдөр нь дэлхий дахинд энх тайвныг тогтоож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө амь насаа дэнчин тавьж тэмцсэн дайчин цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх өдөр юм. Эрхэм Танд дахин баяр хүргэхийн ялдамд эрүүл энх, ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Гүнээ хүндэтгэсэн, Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд” гэжээ.
Nam.mn