Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

2015/09/15 15:48 768

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд олонхийн саналаар хоригийг хүлээж авлаа.

Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авъя гэсэн саналаар санал хураахад гишүүдийн 81.1 хувь нь дэмжлээ. Хуралдаанд нийт 59 гишүүн оролцсоноос 48 нь зөвшөөрсөн юм.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин” Энэ зун хийсэн ажлын үр дүн ийм л байна. Талцал, хэрүүл, халдлага, бухимдал, хүлээлт л боллоо. Өөр ажилгүй юм шиг энэ зун энэ асуудлыг л ярьсан. Энэ асуудалд анхнаасаа санал бодлоо нэгтгэн оруулж ирэх ёстой байсан. Цаашдаа энэ асуудлыг тайван хэлэлцэх хэрэгтэй. Хоёрдугаарт мэдээллүүдийг зөв өгөх ёстой.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Хууль тогтоох байгууллага Монголын нэр хүндийг хэрхэн авч явж байна вэ. Би хувьдаа чадахгүй байна гэж бодож байгаа. Өршөөлийн хуулийг өргөн барьсан Засгийн газар хуулиа танихаа байсан. Аргаа бараад эцсийн хэлэлцүүлэгт бид хуралд оролцохгүй гэж хэлээд гарсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “ 2012 оны сонгуулиас хойш бид хуваагдсан. Энэ хуваагдал Өршөөлийн хуулин дээр дээд цэгтээ хүрч байна. Хуваагдал, үзэн ядалт, үл ойлголцол, юунд хүргэхийг мэдэхгүй. Ардын намын гишүүдийг дуугүй байж дэмжсэн гэдэг зүйл яригдсан. Үгүй, бид эсэргүүцсэн.