МАН-ын дарга М.Энхболд:-
Ардчилсан нам, Засгийн газарт МАН орж ажиллаж байгаа талаар сүүлийн„14 хоног ярилаа. Олон нийт санаж байгаа байх, 2014 оны арваннэгдүгээр сард АН- аас шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ыг
Засгийн газарт хамтарч ажиллаач гэдэг хүсэлтийг албан ёсоор тавьсан. АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар манай намын бүлгийн хуралд оролцож, саналаа хэлж зургаа, долоон цаг хурал үргэлжилж байв.
Мөн намын Бага хурал хуралддаг өдөр Бага хурлын гишүүдэд Ерөнхий сайдаар дөнгөж томилогдоод байсан Ч.Сайханбилэг илгээлт явуулж хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Энэ саналуудыг үндэслэн намын Бага хурлаас Засгийн газарт хамтарч ажиллая гэдэг шийдвэр гаргасан. Үүнээс хойш хагас жил орчим хамтарч
ажиллалаа. Харамсалтай нь ийм богино хугацааны дараа АН-ын гүйцэтгэх дээд байгууллага нь МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэрт хүрчээ. Бид улс орны эдийн засгийн байдап, иргэдийн аж амьдралыг дээш нь татах талаар дорвитой ажлыг хамтарч хийж, үр дүнд хүргэнэ гэж бодож байсан. АН-ын Гүйцэтгэх зөвлөл намын даргаа Говь-Алтай, Завхан аймагт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг гадаадад томилолтоор ажиллаж байхад гэрээний биелэлтийг дүгнэх шийдвэр гаргасан. Гэхдээ гаргасан дүгнэлтэд нь манай нам өөр байр суурьтай байгаа. АН-ын гүйцэтгэх зөвлөл ажил гацааж, зөвхөн томилгоо хийсэн гэж байна.
Бид Засгийн газарт хамтарч орохдоо байгуулсан гэрээний зүйл, заалт бүрийг нэгбүрчлэн дүгнэж, алийг нь эрчимжүүлэх талаар байнга ярьж байсан. Улс орныг хямралт байдлаас гаргах төлөвлөгөөг боловсруулж, маш тодорхой 50 асуудлыг дэвшүүлэн тавьсан. Энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, бодит болгохын тулд хамтарч ажиллах ёстой гэж үзсэн. Мөн 2017-2018 оны өрийн их дарамтаас гарахын тулд өнөөдөр юу хийх ёстойг хэлэлцэж, Оюутолгой, Тавантолгойг урагшлуулах хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан.
Харамсалтай нь бидний санаснаар ажил урагшилж чадаагүй нь үнэн. Гэхдээ ажил урагшлахгүй байгаа нь АН, энэ намаас сонгогдсон УИХ, Засгийн газрын сишүүдтэй ч холбоотой. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг болон дэд хэсгийг АН- ынхан өөрсдөө ахалж ажилласан. Тухайлбал, Тавантолгойн асуудлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хоорондын зөрчлөөс болоод бүтэн .гурван сарын турш хэлэлцүүлэхгүй байсаар, чуулган завсарлахын өмнөхөн Засгийн газар татаж авч байх жишээтэй. Оюутолгойн гэрээний талаар ч Ерөнхий сайдаас асууж тодруулах зүйл байсан. Харамсалтай нь гадаад. дотоодод томилолтоор ажиллаж байсан учраас боломж гарсангүй.
Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлвхөд МАН санал нэгдсэн шүү дээ. АН Сонгуулийн хуулийг долдугаар сарын 1 гэхэд батална гэж байсан, өнөөдөр өргөн барьж ч чадахааргүй байдалтай байна.
Бид хаврын чуулганы хугацаанд Ил тод байдлын тухай хуулийн нэг л заалтыг эсэргүүцэж байсан. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өндөр албан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан эд хөрөнгөө ил гаргахтай холбоотой заалтыг л эсэргүүцсэн. Бусад зүйл заалт дээр санал нэгдэж байсан. Гэхдээ МАН бүх зүйл дээр дуугүй байхгүй. Алдаа оноотой асуудлын учрыг нь олж засч залруулах, сайжруулж батлах ёстой.
Хамтарсан гэж бүх зүйлд амаа үдүүлсэн мэт суух ёсгүй гэдэг байр суурь баримталж ажилласан. АН-тай байгуулсан гэрээнд орон нутгийн төвшинд хамтарч ажиллахаар ярьж тохирсон зүйл байгаа. Гэтэл дөрөвдүгээр сарын 22-нд Говь-Сүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд ялсан хүн эрх, мандатаа өнөөдрийг хүртэл авч чадахгүй байх жишээтэй. Иймээс энэ Засгийн үед хийж хэрэгжүүлж чадаагүй бүхэн Ардын намаас боллоо гэж ярих нь ард түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэх гэсэн оролдлого юм.
Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг хоморголон халсан гэж байгаа. Бид Төрийн албаны хуульд заасны дагуу асуудалд хандсан. Өмнө нь АН-ын сайдтай байсан яаманд АН-ын хүн томилогдож очоод 10-20 хүн халсан байгаа. МАН-ыг 500-600 төрийн албан хаагчийг халсан гэж байна. Үүний гуравны нэг нь АН-ын фракцуудын зөрчил, хоорондын зодооноос болж халагдсан, Тэгсэн хэрнээ өнөөдөр манай намын сайд халсан гэх нь үндэслэлгүй. Өмнөх Засгийн газрын үед төрийн алба томилгоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэх дүгнэлт гарч байсан. Энэ нь ч үнэн байж гэж би бодож байгаа.
Бүхэл бүтэн системээрээ үүрэг гүйцэтгэгч томилогдсон салбар байсан. Энэ мэт явдлыг хуулийн дагуу засаж залруулсан. 2012-2013 онд төр* албан хаагчийн тоо 147 мянгаас 180 мянга болж нэмэгдсэн. Энэ 30 гаруй мянган хүн дотор төрийн албанд бэлтгэгдээгүй, дадлага туршлагагүй хүн олон байсан. Мэргэшсэн биш хүмүүсийг төрийн албанд томилсон нь төрийн нүүр царай, яам албан газрын чадавхийг бууруулсан. Үүнийг засч залруулах, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай байсан. Ганц жишээ хэлэхэд Монгол Улс олон улсын Арбитрын шүүхэд хариуцагчаар оролцож байхдаа нэг ч удаа ялагдаж байгаагүй.
Гэтэл өмнөх Засгийн газрын үед олон улсын Арбитрын шүүхэд анх удаа ялагдах нөхцөл үүсч байлаа. Энэ нь чадваргүй хүнийг төрийн албанд , авч, олон улсад өөрийн асуудлаа хамгаалуулах гэж явуулсантай холбоотой. Өнөөдрийн байдлаар МАН-аас сайд болсон хүний нэр| дээр Төрийн албаны хууль зөрчиж хүнийг ажлаас нь халсан гэсэн шүүхийн нэг ч шийдвэр гараагүй гэдгийг хэлье.
Эцэст нь хэлэхэд, АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг зөрчиж шийдвэр гаргах боллоо. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өөрөө санал болгох, бүрдүүлэх эрхэд нь намын Гүйцэтгэх зөвлөл нь халдаж байна. Тэгээд ч гаргаж байгаа шийдвэр нь цаг хугацааны хувьд ч төдийлөн оновчтой бус. Монголчууд үндэснийхээ баяр наадмыг тэмдэглэж, тэр сэтгэл, сэтгэгдлээрээ нэгэн жилийн турш ажил амьдралаа зохицуулж, намар өвлийг даван туулах их урам зориг авч наадаж цэнгэдэг.
Байгаль дэлхий ган гачигтай, эдийн засаг муудсан, иргэдийн аж амьдрал доройтож байгаа ийм үед Засгийн газарт ажиллаж байгаа сайдын асуудлыг ярьж байгаа нь оновчгүй юм. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлыг намын бүлэг болон Удирдах зөвлөлөөр хэлэлцээд бид шийдвэрээ гаргалаа. Ерөнхий сайд МАН-ын зургаан сайдыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд урьж ажиллуулсан. Тиймээс Засгийн газраас гаргах асуудлаа ч УИХ-д өөрөө оруулж ирэх ёстой. МАН хамтарч ажиллах гэрээг бодитой байдлаар дүгнээд цуцлахад бэлэн байна гэдгийг ч хэлье. МАН-ын дарга М.Энхболд ийнхүү мэдэгдсэний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Бий болоод байгаа нөхцөл байдлын талаар намын дарга Ерөнхий сайдтай уулзах нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Тиймээс би уулзсан. Гаргасан шийдвэрээ танилцуулсан.
-Би олон зүйл асуугаагүй. Шийдвэрээ хэлсэн. МАН зургаан сайдын суудалтай зууралдаад баих шаард- лага байхгүй. Хамтарч ажиллаад үр дүнд хүрье гэсэн санаа байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болж, АН шийдвэр гаргасан учраас гэрээгээ цуцлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
-Энэ нь Ерөнхий сайдын Үндсэн хуулиар оноосон бүрэн эрхийн асуудал. Тиймээс өөрөө шийдэх ёстой.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: -МАН бүх зүйлийг гацааж, ажил явуулахгүй байна гэдэг худлаа. АН фракц хоорондын зодооноо өөрсдөө шийдэж чадахгүй болохоор асуудлаа бусад руу чихэх гэсэн оролдлого сүүлийн хоёр долоо хоног өрнөлөө. Тавантолгойг фракц хоорондын зөрчлөөс болж эргүүлэн татсан, Оюутолгойг ч мөн адил. Сонгуулийн хуулийг долдугаар сарын 1-ны дотор оруулж ирээгүй нь ч бас үүнтэй холбоотой. Хар машинаас гадна хяналтын тооллого хийнэ. Пропорционалийн тоог бууруулна гэсэн заалтыг АН өөрсдөө дэмжээгүй. МАН хууль бусаар мөнгө идсэн, цагаан захтнуудын хэргийг өмгөөлөхгүй гэсэн зарчмын байр суурь илэрхийлсэн.
Зөвхөн үүнийг АН ярьж байна. Ний нуугүй, хатуухан хэлэхэд төрийн дээр нам гарч байгаа үзэгдэл өнөөдөр жинхэнэ, бодит утгаараа бий боллоо. АН Үндсэн хуульд ноцтойгоор халдлаа. Төр барьж байгаа улс төрийн нам байтугай, гэр барьж тоглож байгаа хүүхэд хүртэл аливаа асуудалд ийм жудаггүй хандцаггүй байх. МАН өнөөдрийг хүртэл зарчим, ёс суртахуунаа барьсан шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье. МАН албан тушаал, сайдын суудалтай зууралдахгүй.
Ч.Сайханбилэг АН- ын Ерөнхий сайд биш, Монгол Улсын, Монгол Төрийн Ерөнхий сайд учраас өөрийн бүрэн эрхиин хүрээнд энэ асуудлаа УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. Бодитоор дүгнэсэн гэрээг бид цуцлахад бэлэн. Хөдөө орон нутгаар явахад гантай. иоэх жил бичин жил гарна гэж малчид ярьж байна. Улс орон болоод улс төрд нүүрлэж магадгүй ган зудын хариуцлагыг АН цаашдаа дангаараа үүрэх болно гэдгийг хатуу бөгөөд хариуцлагатайгаар мэдэгдэх нь зөв гэж бодож байна.
-Энэ нь Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн асуудал. Хоёрдугаарт, МАН зургаан сайдын суудалтай зуурапдаад байгаа зүйлгүй. МАН-ын сайд нар төрийн ажлыг нэр төртэй хийсэн. Нэр төртэй хүлээлгэн өгөхөд ч бэлэн. Гэхдээ анх хайр зарлаж, хадаг урилга ирүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг. Тиймээс өөрөө асуудлаа оруулж ирэх ёстой. Ингэх нь АН-ын биш монгол төрийн Ерөнхий сайдын үүрэг.