Ц.Цолмон: УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

2018/11/29 17:05 1887

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын дарга М.Энхболд алга болоогүй, Ёсзүйн дэд хороо хуралдахыг хүлээгээд өрөөндөө байна.

Ёсзүйн дэд хорооны хуралдааны дараа чуулган үргэлжлэхээр хүлээж байна. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэдэг худал мэдээлэл" гэсэн юм.

Мөн УИХ-ын хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотойгоор гэр бүлийг нь баривчилсан, хэрэгт холбогдуулна гэсэн зэрэг асуудлыг үнэн худлыг шалгах хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хууль хяналтын дөрвөн байгууллагад хүргүүлсэн гэж мэдэгдлээ.