УИХ-ын даргын зөвлөх бөгөөд ажлын албаны ахлагч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг хууль сурталчилах ажлын хүрээнд “Эх орон танаас эхэлнэ” сэдэвтэй сургалтыг Завхан, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Увс, Төв аймгуудад амжилттай зохион байгуулаад байна.
Сургалтанд аймгуудын Цагдаагийн газар, Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөгчид, Шүүх, Прокурорын ажилтан албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагджээ.