МАН бизнесмэнүүдтэй уулзаж байна

2013/12/10 17:09 583

Сөрөг хүчнийхэн буюу МАН-аас бизнесийнхэнг сонсох нь зүйтэй гэж шийджээ.

Тус намынхан бизнесмэнүүдийн саналыг цахим хуудсаараа дамжуулан авах тухайгаа зарлаж “Бизнес эрхлэгчдээ валютын өсөлтөөс хамгаална” гэж буй бөгөөд өнөөдөр Тусгаар тогтнолын ордондоо уулзалт зохион байгуулж байна. 

МАН-ын бүлгийн нээлттэй хуралд  жижиг, дунд бизнес эрхлэгчид болон үндэсний томоохон аж ахуйн нэгжийн 800 орчим төлөөлөл  оролцож байгаа бөгөөд “Бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хамтран шийдвэрлэх арга зам” сэдвээр МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавилаа.

Мөн эдийн засаг, бизнесийн тулгамдсан зарим асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийж бизнес эрхлэгчдийн үгийг нээлттэй сонсож байна. 

 

News.mn