2018 оны 04 сарын 26 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.
1.1.2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэдээлэх үүрэгтэй этгээд нь уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр сарын хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.1.1.харилцагчийг таньж мэдэх арга хэмжээг авах;
1.1.2.харилцагчийг таньж мэдэх талаархи урьд авсан мэдээллийг шинэчлэх;
1.1.3.өндөр эрсдэлтэй харилцагчийн талаархи мэдээллийг шинэчлэх;
1.1.4.дотоод хяналтын хөтөлбөрийг шинэчлэх.
2 дугаар зүйл.
2.1.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД