Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2017/02/09 12:04 578

 

2017 оны 02 сарын 09 өдөр                                                                 Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 86.2-т заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гүйцэтгэх ажилтан, замын хөдөлгөөний зохицуулагчид хамаарахгүй.

 

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно.

 

3 дугаар зүйл.2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар цолтой ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан журмын дагуу цагдаагийн хурандаа цол олгоно.

 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД