Манзушир хийдийг Зайсан толгойтой агаарын дүүжин замаар холбоно

2018/09/12 12:32 1937

УИХ-ын дарга М.Энхболдын санаачилгаар "Манзушир" хийдийг түүхэн дурсгалт цогцолбор болгох төслийн зураг төсөв боловсруулах ажил 2018.09.07-ны өдрөөс албан ёсоор эхлэж, ирэх оны эхний улиралд дуусч дараагийн шатны ажлууд эхлэх юм.

Image may contain: one or more people, people standing and outdoor

Уг төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гадна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.