Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 67 гишүүн дэмжиж, хууль санаачлагчаар гарын үсгээ зураад байна. 2018.07.02 http://www.parliament.mn/n/qpjo
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг танилцуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар хэвлэлийн бага хурал хийв. 2018.07.03 http://www.parliament.mn/n/objo
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажилллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс оролцсон. 2018.07.03 http://www.parliament.mn/n/ojjo
2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, 5 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2, харьяа байгууллагын тайлан 2, хяналт шалгалтын ажлын 5 тайланг хэлэлцэж, батлуулжээ. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 30 удаа хуралдсан байна. http://www.parliament.mn/n/tfjo
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 2018.07.04 http://www.parliament.mn/n/tjjo
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бьорн Андерссоныг хүлээн авч уулзав. 2018.07.05 http://www.parliament.mn/n/1jjo
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2018.07.05 http://www.parliament.mn/n/1tjo
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2018.07.05 http://www.parliament.mn/n/1pjo