УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2018.05.28-05.31/

2018/05/28 09:31 1129
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
5 дугаар сарын 28-ны Даваа гарагт:
 
  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд. 
5 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:
 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
5 дугаар сарын 28-ны Даваа гарагт:
 
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09:00 цагаас “Г”  танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” болон “Зээлийн батлан даалтын сан”-гийн үйл ажиллагаатай 14.00 цагаас танилцана;
  • Төрөөс нийгмийн ажлын талаар баримтлах нэгдсэн бодлогыг шинэчлэх, мэргэжлийн тогтолцоо болон нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох, нийгмийн ажил үйлчилгээг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г”  танхимд;
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны уулзалт, хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Чингис хотод.
5 дугаар сарын 29-ний Мягмар гарагт:
 
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд 10.00 цагаас Хавдар судлалын үндэсний төвд ажиллана;
  • Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г”  танхимд;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас “В” танхимд;
  • Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
5 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:
 
  • Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В”  танхимд;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В”  танхимд; 
  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд; 
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг Байнгын хороонд сонсгох бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд Монголбанкинд ажиллана.
5 дугаар сарын 31-ний Пүрэв гарагт:
 
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.
 ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
5 дугаар сарын 29-ний Мягмар гарагт:
 
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
  Хэлэлцэх асуудал:
 
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
                                                                   Хэлэлцэх асуудал:
 
5 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:
 
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
 
  • “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
 
                                                                   Хэлэлцэх асуудал:
 
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
 
                                                                    Хэлэлцэх асуудал:
 
  • Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл сонсох;
  • Бусад.
4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: /Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа/
 
                                                                    Хэлэлцэх асуудал:
 
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд: /Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа/
                                                                    Хэлэлцэх асуудал:
 
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
                            ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
 
5 дугаар сарын 30-ны Лхагва гарагт 15.00 цагаас:
 
5 дугаар сарын 31-ний Пүрэв гарагт 10.00 цагаас: