Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Хаянхярваа, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат, намын газрын дарга нарын хамт өчигдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзсан бол өнөөдөр Эрдэнэтэд ажиллаж байгаа юм байна. Маргаашаас эхлэн тус багийнхан Дундговь, Өмнөговь, Төв аймагт очиж ард иргэдтэй уулзах аж.
Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан дараагийн багийнхан энэ сарын 10-наас эхлэн Архангай, Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт ажиллах болжээ. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоор ахлуулсан баг баруун аймгуудад энэ сарын дундуур, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан баг зүүн аймгуудад энэ сарын 20-доор ажиллахаар товоо гаргасан байна.
News.mn