Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав. 2018.01.22
УИХ-ын дарга М.Энхболд энэхүү айлчлалаараа БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхав. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болохтой холбогдуулан хот, дүүргүүдийн хооронд шууд харилцаа тогтоох саналыг дэмжиж Вьетнам, Монголын соёлын өдрүүдийг зохиох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах, хөрөнгө оруулалтуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг олон талт арга хэмжээ авах нь зөв гэж үзэж байна гэж БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг уулзалтын үеэр дурдлаа. 2018.01.22
Тус улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ даруухан байгаа ч аажим аажмаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 2018.01.22
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг-тэй уулзах үеэр тэрбээр ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа. 2018.01.22
УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 2018.01.23
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахлан ажиллахаар болов. 2018.01.23
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2018.01.23
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны зарим гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа. 2018.01.23
БНСВУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзаж, Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхлаа. 2018.01.24
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав. 2018.01.24
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9, 11-р хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар газар дээр нь ажиллалаа. 2018.01.24
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатыг сонгов. Үргэлжлүүлэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнасанг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 2018.01.25
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхлэв.2018.01.25
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй учир хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаалаа. 2018.01.25
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ. 2018.01.25
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ. 2018.01.25
УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад зургаан хуулийн эцсийн найруулгыг сонсов. Дараа нь Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Дараа нь Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжив. 2018.01.26
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонслоо. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. 2018.01.26
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтрийг хүлээн авч уулзах үеэр талууд цаашид хоёр улсын батлан хамгаалах салбар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс харилцан айлчлалыг тогтмолжуулах, батлан хамгаалах бодлогын яриа хэлцлийг уламжлал болгож зохион байгуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх явц, энхийг дэмжих ажиллагааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. 2018.01.26
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Н.Учрал Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2018.01.26
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. 2018.01.26
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфуртхот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив. 2018.01.26
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2018.01.26
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 2018.01.26
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох албаны хүмүүс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. 2018.01.27