УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдрийн /2017.11.03/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр лицензийг цөөрүүлдэг түүх, туршлага манайд бий. Сая М.Энхболд дарга өөрөө хэллээ. Үндэсний эв нэгдэлийн Засгийн газрын тэргүүн М.Энхболд дарга бидэнд үүрэг өгөөд 2007 онд 7200 лицензийг 3400 болгон бууруулж чадсан туршлагатай гэв. УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Одоогийн УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2007 онд уул уурхай, ашигт малтмалын замбараагүй олгосон лицензийг эрс цөөлөх бодлого баримтлаж байсан байна.
Мөн тэрээр У.Хүрэлсүхийн танхим байгуулагдаж дууссаны дараа нэгдсэн чуулганд үг хэлэхдээ "Уул уурхайн салбарын хариуцлагатай, ил тод байдлыг хангах асуудалд Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллаарай. Лиценз, зөвшөөрөл олгохоос эхлээд, геологи хайгуулын ажил хийх, олборлож ашиглах хүртэлх бүх асуудал ил тод, орон нутаг, иргэд болон төр засгийн байгууллагуудад тодорхой байж, үнэлгээ дүгнэлт нь өгөгдөж, дүрэм журмынхаа дагуу явах ёстой" хэмээн хэлжээ.