МАН-ын бага хурлын наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тэд сүүлийн таван удаагийн ялагдлынхаа шалтгааныг хэлэлцээд хариуцлагыг намын удирдлагуудад тооцох эсэх асуудлаар хуралдаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ бага хурлын зорилго бол улс төрийн том цикл дууслаа. Их хурал, орон нутаг, ерөнхийлөгчийн сонгууль дууслаа. Үүний үр дүнг хэлэлцэж, үр дүнтэй холбоотой намын даргын илтгэлийг сонсоно.
Мөн намын дүрмийн дагуу намынхаа их хурлыг товлон зарлана. Миний багцаагаар аравдугаар сарын дундуур юм уу, сүүлээр хийх болов уу. Ингэснээр дөрвөн жил болсон бага хурал үндсэн үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг гэлээ.
Харин УИХ-ын гишүүн М.Энхболд: Удирдах зөвлөл тавьсан асуудлуудыг нэг бүрчлэн авч үзэж, хариултуудыг өгч, их хурал, бага хурал хуралдуулах талаар тэдний гаргаж буй саналуудын авахыг нь авч, боломжгүй зүйлд нь тайлбар өгч хамтарч ажиллаж байгаа гэв.
Намыг шинэчлэх хөдөлгөөн алдаа гаргаж намаа сонгуульд ялуулаагүй намын удирдлагуудад хариуцлага тооцож огцруулах нь зүйтэй гэсэн саналыг ерөнхийлөгчийн сонгуулиас хойш илэрхийлсээр байгаа.
Харин намын дарга Ө.Энхтүвшин эсрэг намын улс төрийн тоглолтууд иргэдийн толгойг хэт угааж, намын залуучууд, эмэгтэйчүүд сонгуулийн ажилд хойрго хандсанаас болсон гэдэг мэдэгдлийг илтгэлдээ хэллээ.
Eagle TV