Могой жилийн шилдэг уяачид болон шилдэг морь унаач хүүхдүүдийг шалгаруулж шагнал гардууллаа.
Монголын морин спорт уяачдын холбооны хувьд үндэсний морин спортыг хөгжүүлэхэд амжилт гаргасан Баянхонгор аймгийн Монголын хурд уяачдын холбоог могой жилийн шилдгийн шилдэг уяачдын холбоогоор шалгаруулсан байна.
Түүнчлэн шилдэг уяачид болон шилдэг галуудын шагналыг Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын холбоо болон Улаанбаатар хотын зарим холбооныхонд олголоо.
Баянхонгор аймгийн Монголын хурд уяачдын холбооны тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ: Энэ жилийн хувьд Гиннесийн их амжилтыг бүртгэх уралдаанд манай аймгийн Цэндийн хүрэн халзан морь түрүүлсэн.