УИХ-ын дарга М.Энхболд "Монокле" сэтгүүлд ярилцлага өглөө.

2017/03/16 14:36 1248

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2017.03.16/ “Монокле” сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халлд ярилцлага өглөө. 

Лондонд төвтэй “Монокле” сэтгүүл нь дэлхий дахин, бизнес, соёл урлагийн сар тутмын хэвлэл юм.

Тус сэтгүүл Нью-Йорк, Цюрих, Токио, Торонто, Истанбул, Хонконг зэрэг хотуудад салбартай, Хойд-Америк, Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн 70 шахам улс оронд уншигддаг ажээ. Мөн “Монокле” сэтгүүл нь “24 радио” сувгаараа дамжуулан дэлхий ертөнцийн үйл явдлын мэдээ, мэдээллийг 24 цагийн турш цацдаг юм байна.

“Монокле” сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халл УИХ-ын дарга М.Энхболдоос Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, ардчилал гэсэн сэдвийн хүрээнд асуулт асуун, хариулт авсан юм.