УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд хэлэлцэх асуудал, хуваарь

2016/12/26 09:08 1068

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016.12.23-ны өдрийн хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 26-ААС 28-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 26-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 26-ны Даваа гарагт:

Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт Өргөдлийн байгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
12 дугаар сарын 27-ны Мягмар гарагт:

Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд;
Төрөөс шинжлэх ухааны талаар баримталж байгаа бодлого, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд;
Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 27-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд: /Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын байдал, Концессын тухай хуулийн хэрэгжилтийн талаархи Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл;
Бусад.
3.Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөл.
5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “В” танхимд: /Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа/

Хэлэлцэх асуудал:

Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
6.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 28-ны Лхагва гарагт:

“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай;
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;