Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг баталлаа.

2016/11/10 16:00 3083

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийн баталлаа. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ирэх оны төсвийн тухай хууль нь улс орны голлох хууль тогтоомжуултай нийцсэн болохыг тодотгосон юм. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд хэлэлцүүлгийн явцад нэлээд их өөрчлөлт хийн баталлаа. Төсвийн тэнцлийг 180 тэрбум төгрөгөөр сайжруулж, төсвийн алдагдалыг ДНБ-ний 9,1 хувь болгон буурууллаа.