Төв аймгийн Баянцагаан сумын шинэ соёлын төв нээлтээ хийлээ.

2016/11/10 09:33 6262

Төв аймгийн Баянцагаан сумын төвд Монгол Улсын гавьяат жүжигчин, ерөөлч, магтаалч, Д.Жанцанчойн нэрэмжит "Соёлын төв"-ийн барилгын нээлт боллоо.

Соёлын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын дарга Ц.Лувсандагва, Сумын Засаг дарга Ж.Жаргалбаяр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов. Одоогоос гурван жилийн өмнө 60 гаруй жилийн түүхтэй тус сумын Соёлын төв шатсан байна. Үүнээс үүдээд сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах боломжгүй болсон. Иймд 2014 онд УИХ-ын дарга М.Энхболдыг Баянцагаан сумын иргэдтэй уулзалт хийх үеэр шинэ Соёлын төвийг барьж байгуулах хүсэлт гаргасан байна. Тэрээр иргэдийн хүсэлтийг хүлээн авч хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр ийнхүү Баянцагаанчууд шинэ Соёлын төвтэй боллоо.

Э.Бат