Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2016 оны 27 дахь дугаарын тойм.

2016/07/20 09:23 1916

мхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан байна.

Мөн дугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг томилох тухай Улсын ИХ Хурлын тогтоолыг нийтлэв.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарлаж, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоожээ.

Эмхэтгэлд, Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах үйл ажиллагаанд  дагаж мөрдөх ажээ.

Тогтоолоор, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэлийг хэрхэн хөтлөх, мөнгөн төлбөрийг хэрхэн төлөх, хураан авах, мөнгөн төлбөрийг ямар зориулалтаар зарцуулах, хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцох зэргийг нарийн тогтоож өгсөн байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын    4 дүгээр зүйлд “ Хүний нөөцийн ажилтны өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн заалт нэмсэн байна