МАН-ын дарга М.Энхболд хувиараа бизнес эрхлэгч нартай уулзлаа.

2016/06/26 17:35 4155

МАН-ын дарга М.Энхболд хувиараа бизнес эрхлэгч нартай уулзлаа. Бизнес эрхлэгчид МАН-ын даргад хандан хэлэхдээ  "Бидний хувьд өнгөрсөн дөрвөн жил үнэхээр хүнд байлаа. Орлого эрс буурсан, борлуулалт байхгүй болохоор үүдээ барих дээрээ тулсан. Та бүхэн сонгуульд амжилттай оролцож Засгийн газраа байгуулвал  жижиг бизнес эрхлэгч биднийгээ дэмжих бодлого явуулаарай хэмээн захиж байлаа. Тодруулбал МАН-ын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгоно. Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана. Давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана. Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлтийн” бодлого хэрэгжүүлнэ. ЖДҮ эрхлэгчид, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална. Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгоно зэрэг бизнес эрхлэгчдээ дэмжсэн олон чухал заалт оржээ. 

 Сонгуулийн штабаас мэдээллээ.