М.Энхболд Азийн ерөнхий чуулганд оролцов

2014/09/24 18:59 802

М.Энхболд Азийн ерөнхий чуулганд оролцов

Шриланк Улсын Коломбо хотноо энэ сарын 18-21-ний өдрүүдэд Ази тивийн 33 орны эрх баригч болон сөрөг хүчний 77 улс төрийн намын Ерөнхий чуулган “Азийн орнуудын хамтын нийгэмлэг байгуулах нь” сэдвээр зохион байгуулагдав.

Уг чуулганд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд оролцож, Азийн бүс нутгийн интеграцид МУ-ын оролцоо сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Чуулганы үеэр М. Энхболд ОХУ-ын Холбооны дээд зөвлөлийн гадаад харилцааны байнгын хорооны дэд дарга, Нэгдсэн Орос намын гадаад харилцааны хорооны дарга А.Климов, ХКН-ын Гадаад харилцааны дэд сайд Чин Фэнг Шиан, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах хорооны дарга Хван Чин Ха нартай хоёр талын уулзалт хийж, намуудын харилцаа болон хоёр тал, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцжээ.

Зууны мэдээ