УИХ-ын дэд дарга М.Энхболд Аабар сангийн төлөөлөгчидтэй уулзлаа

2014/06/24 17:06 857

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд "Аабар инвестмент Пи-Жей-Эс"  сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр ажлын айлчлал хийж буй тус сангийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, Монгол Улсад хөрөнгө оруулах, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

"Аабар инвестмент Пи-Жей-Эс" нь Арабын Нэгдсэн Эмират Улсын хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтын сан юм.

Абу Дабид байрладаг энэхүү сан уул уурхай, дэд бүтэц, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө, автомашин, эрчим хүч, банк санхүү зэрэг төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг. Мөн манай улсын уул уурхай, санхүүгийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид нэмэлт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа аж.

Уг сангийн төлөөлөгчид манай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тодорхой дэмжлэг чухал байгааг энэ үеэр онцлов.

Times.mn Ж.Марал