Бурханы номд шамдан суралцаж буй VII Манзушир хутагт Данзанжамъяандоржид сүсэгтэн олны тусын тулд олон буянтай үйлс хийж, хичээл сурлагадаа онцгой анхаарч, бусад монгол лам хуврагууддаа үлгэр жишээ болж буйд нь талархал илэрхийлэв. Мөн түүний номын багш Ёнзон багш Данзанчойпэлд Монголын бурханы шашинд оруулж буй хувь нэмрийг үнэлж хүндэтгэж явдгаа илэрхийллээ.
VII Манзушир хутагт Данзанжамъяандорж эх нутагтаа богино хугацаагаар ирж байгаа бөгөөд Төв аймгийн Манзушир хийдэд морилж сүсэгтэн олонд айлдвараа айлдан хөдөө орон нутагт ажиллах шахуу хөтөлбөртэй ирсэн байна.
Tsag.mn