МАН-ын дарга М.Энхболд ахмад тариаланчидтай уулзлаа

2014/04/16 16:02 854

МАН-ын дарга М.Энхболд ахмад тариаланчидтай уулзлаа

Атар газар эзэмшсэний 55 жилийн ойг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд өчигдөр анхны атрын аянд оролцож явсан 38 ахмад тариаланчтай уулзлаа. Уул­залтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж нар оролцсон юм.

Энэ үеэр М.Энхболд дар­га “Монголын ард тү­мэнд үр өгөөжөө өгсөн 1959-1970, 1970-1980, 2008-2012 оны Атрын I, II, III ая­ныг МАН эхлүүлж, эх ор­ныхоо хөрсөнд ургасан тариа будаагаар өөрсдийн хэрэг­цээг бүрэн хангаж бай­сан.

Энэ бүхэн атрын их аяны анхны шанг татаж бай­сан ахмад тариаланчдын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой” гэдгийг онцолж байв.

Харин ахмадуудын зүгээс “Тэр үеийн залуус чадна гэсэн итгэл, сэтгэл, оргилуун хүсэл эрмэлзлээр туулж, мон­­голчуудын хүнсний хэ­рэг­цээг бүрэн дүүрэн хан­гаж чадсан” гэдгийг дур­саж байлаа.

Түүнчлэн тэд сүү­лийн жилүүдэд газар тариа­лан­гийн салбар, ялангуяа улаан­буудайн тариалалт буурч, гаднаас импортоор авах хэм­жээнд хүрч байгаа нь тэдний 50 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үр шим алдагдаж байгаа хэрэг гэж үзэж байгаа аж.

Монголын ард тү­мэнд үр өгөөжөө өгсөн 1959-1970, 1970-1980, 2008-2012 оны Атрын I, II, III ая­ныг МАН эхлүүлсэн

Түүнчлэн МАН-ын зүгээс Атрын III аяныг эхлүүлж, энэ хүрээнд 22.5 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийсэн нь газар тариалангийн салбарын салбарт оруулсан том хувь нэмэр болсон.

Ингэснээр 2012 онд улсын хэмжээнд 306.1 мян­ган га талбайд үр тариа, 16.2 мянган га талбайд төмс, 7.1 мянган га талбайд хүнсний ногоо, 32.3 мянган га талбайд тосны ургамал, 11.1 мянган га талбайд тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийж амжилттай ажиллаж байсан.

Атар газар эзэмшсэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах тариа­ланч­дын баярын хурал энэ сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд болно.

Дараа нь ахмад тариа­ланчид Их жанжин Д.Сүхбаа­тарын хө­шөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх юм байна.

Өглөөний сонин