УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа завсарлуулаад байна. Тус бүлэг үдээс хойш үргэлжлүүлж хуралдахаар болжээ.
Бүлэг зургаан сайдынхаа асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдвэр гаргаагүй аж. Энэ тухай МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгаас гарах асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй. Хамтарсан Засгаас гарах асуудал бол улс төрийн шийдвэр учир намын Удирдах зөвлөлийн хурлаас эцсийн шийдвэр гарах ёстой. Одоо намын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзана. Бүлгийн хурал 15.00 цагаас үргэлжлэн, удирдах зөвлөлд хүргүүлэх санал, дүгнэлтээ нэгтгэх болно” гэсэн тайлбар хийлээ.
Сайт: News.mn
Дугаар : 33434