2018 оны 11 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН
2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны
төсвийн хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль[1], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль[2], Эрүүл мэндийн даатгалын тухай хууль[3], Нийгмийн даатгалын тухай хууль[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН
2019 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д |
Орлогын төрөл |
Дүн /сая төгрөгөөр/ |
||
1 |
Эрүүл мэндийн сайд |
407,667.3 |
||
|
|
1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл |
100,615.0 |
|
|
|
1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл |
122,486.6 |
|
|
1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл |
44,502.3 |
||
|
|
1.4.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл |
83,885.0 |
|
|
|
1.5.Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл |
16,845.7 |
|
|
|
1.6.Бусад орлого |
39,332.7 |
|
|
|
Нийт орлого |
407,667.3 |
|
4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:
Д/д |
Зарлагын төрөл |
Дүн /сая төгрөгөөр/ |
|
1 |
Эрүүл мэндийн сайд |
407,667.3 |
|
|
|
1.1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох |
244,554.0 |
|
|
1.2.Сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд олгох |
8,707.3 |
|
|
1.3.Хувийн эмнэлэг, эмийн санд олгох |
148,710.0 |
|
|
1.4.Үйл ажиллагааны урсгал зардал |
5,422.4 |
|
|
1.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр |
33.6 |
|
|
1.6.Бусад |
240.0 |
|
Нийт зарлага |
407,667.3 |
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
[1] Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
[2] Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт
нийтлэгдсэн.
[3] Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 8 дугаарт
нийтлэгдсэн.
[4] Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт
нийтлэгдсэн.