Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Э.Бадамгарав, Э.Даваахүү болон Дэлхийн урлагийн олимпод аваргалсан Г.Ариунбаатар нарыг "Эх нутгийн иргэд ТББ"-ын тэргүүн, Улсын их хурлын дэд дарга М.Энхболд, "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо"-ны тэргүүн Г.Сурмаа нар хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.