Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2018/05/10 13:26 457

 

2018 оны 05 сарын 10 өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ  ЖУРМЫН ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсантай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.

 

            2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

           ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            М.ЭНХБОЛД