Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2018/05/10 13:25 331

 

2018 оны 05 сарын 10 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсантай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдуулсан гаалийн албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.

 

            2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД