2017 оны 11 сарын 30 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225.0 /хоёр зуун хорин таван/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10.0 /арван/ мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх малын тэжээл, өвсний жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД