Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2017/06/08 11:41 326

 

2017 оны 06 сарын 08 өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ

ЖУРМЫН ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.

                                                                                              

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална.

 

            3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                            Ц.НЯМДОРЖ