ИНФОГРАФИК: Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн танилцуулгаhttp://www.parliament.mn/n/jjko
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжуныг хүлээн авч уулзав. 2018.10.22 http://www.parliament.mn/n/jpko
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 2018.10.23 http://www.parliament.mn/n/kpko
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки бараалхав. Уулзалтын үеэр талууд Фүкүока-Төв аймгийн хооронд аялал жуулчлал хөгжүүлж, монгол, япон иргэдийг харилцан зочлуулах асуудлыг хөндөж, энэ чиглэлээр өргөн боломж буйг тэмдэглэлээ. 2018.10.23 http://www.parliament.mn/n/ktko
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2018.10.23http://www.parliament.mn/n/kiko
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсов. Үргэлжлүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын талаар танилцуулав. 2018.10.23 http://www.parliament.mn/n/k3ko
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2018.10.23http://www.parliament.mn/n/mbko
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2018.10.23http://www.parliament.mn/n/mtko
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэн Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэн дэмжив.2018.10.23 http://www.parliament.mn/n/m7ko
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн “Мал тооллого, малын тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамж”-ийн талаарх мэдээллээр үргэлжлэв. Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурал, Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаар мэдээлэл хийлээ. 2018.10.23http://www.parliament.mn/n/cbko
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, намрын ургац хураалттай танилцлаа. Уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат, Д.Мурат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон тус яамны газар, хэлтсийн удирдлагууд, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, мөн Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов. http://parliament.mn/n/cfko
УИХ-ын Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн дэх, улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг эрхэлдэг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 2018.10.24 http://parliament.mn/n/ctko
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчин болон тэргүүлэх чиглэлийг сайжруулах өнөөгийн хүчин чармайлтыг хэлэлцэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 2018.10.24 http://parliament.mn/n/ciko
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. Дараа нь Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсов. Хуралдаанаар үргэлжлүүлэн тус Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв. 2018.10.24 http://parliament.mn/n/c3ko
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийв. Энэхүү уулзалтаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлэх ажил болон хэлэлцүүлэн батлуулах хууль, тогтоомжийн төслийн талаар танилцууллаа. 2018.10.24 http://parliament.mn/n/pbko
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг нар соёл, урлагийн байгууллагуудын удирдлагуудтай Дуурь, бүжгийн эрдмийн теарт уулзалт хийж, Байнгын хорооны 2018.10.16-ны өдрийн хуралдаанаар баталсан Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэхэд хамаарал бүхий соёл, урлагийн байгууллагуудын удирдлагуудад уг тогтоолыг танилцуулах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан аж. 2018.10.24http://parliament.mn/n/p7ko
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 20 цаг 31 минутад эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2018.10.24http://www.parliament.mn/n/qtko
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төслийг батлав. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газар 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлэв. 2018.10.25 http://www.parliament.mn/n/xfko
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хамтран “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг Төрийн ордонд зохион байгуулав. 2018.10.25 http://www.parliament.mn/n/obko
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дараа нь Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв. 2018.10.25 http://www.parliament.mn/n/x7ko
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсэг дахин нягтлан үзэж, хуулийг хийдэлгүй гаргах шаардлагатай гэж үзэн тав хоногийн завсарлага авлаа. Үргэлжлүүлэн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Мөн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Хуралдааны төгсгөлд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс хасч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмэхээр тусгагдсан байв. 2018.10.26http://www.parliament.mn/n/oiko
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. 2018.10.26http://www.parliament.mn/n/tjko
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс