Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль

2016/11/10 15:33 407

 

 

2016 оны 11 сарын 10 өдөр                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот 

  НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН

2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн

тухай хууль тогтоомж

 

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль[1], Төсвийн тогтвортой байдлын тухай хууль[2], Нийгмийн даатгалын тухай хууль[3], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2017 ОНЫ

ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

 

            3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

 

Д/д

Орлогын төрөл

Дүн                    /сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

1,467,962.8

 

              

 1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

546,617.8

 

 

 1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл

525,603.0

 

 1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

160,717.1

 

 1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын

 

 

     шимтгэл

0.3

 

 

 1.5.Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл

52.0

 

 

 1.6.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг

 

 

 

хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл

58,680.5

 

 

 

1.7.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

59,352.7

 

 

1.8.Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн

 

 

 

      төлөх шимтгэл

27,326.8

 

 

1.9.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж

 

 

 

      байгаа иргэдийн төлөх шимтгэл

3,078.2

 

 

1.10.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

 

 

 

        өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон

978.0

 

 

        даатгуулагчийн төлөх шимтгэл

 

 

 

1.11 Бусад орлого                                     

85,556.5

2

Сангийн сайд

570,232.4

 

 

2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг

570,232.4

 

 

Нийт орлого

2,038,195.2

           

/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2017 оны 10 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

            4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

 

 

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

 

 

 

1.1.Тэтгэврийн даатгалын сан

1,404,356.2

 

 

1.2.Тэтгэмжийн даатгалын сан

101,996.3

 

 

1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

 

 

 

       өвчний даатгалын сан

31,495.4

 

 

1.4.Ажилгүйдлийн даатгалын сан

35,433.0

 

 

1.5.Эрүүл мэндийн даатгалын сан

312,767.8

 

 

1.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр

117.6

 

 

1.7.Үйл ажиллагааны урсгал зардал

21,374.2

 

Нийт зарлага

1,907,540.6

 

/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2017 оны 10 дүгээр сарын 26-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

            5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 100,000.0 сая төгрөгөөр баталсугай.

 

            6 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД

 

[1] Төсвийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

[2] Төсвийн тогтвортой байдлын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт

   нийтлэгдсэн.

[3] Нийгмийн даатгалын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1994 оны 08 дугаарт нийтлэгдсэн.