Монгол Улсын Засгийн газрын хоёрдугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал суманд ирэх сарын 7-9-ний өдрүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны хоёр жил, монголын уяачдын өдрийн наадмыг зохион байгуулахаар болжээ.
Уг наадмаар зургаан насны болон эрлийз гурван насны морь уралдахаас гадна хүчин бөхийн барилдаан сурын харваа болон “Монголын хамгийн хурдан хүлэг” шалгаруулахаар болжээ. Ингээд уг наадмын хөтөлбөрийг хүргэж байна. Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд ажилладаг билээ.
2015 оны 8 дугаар сарын 7-ны Баасан гариг
07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан
10.00-12.00 Эрлийз дунд насны морьдын уралдаан
12.30-16.30 Хязаалан насны морьдын уралдаан
17.00-19.00 Эрлийз доод насны морьдын уралдаан
2015 оны 8 дугаар сарын 8-ны Бямба гариг
06.00-10.00 Азарганы уралдаан
10.30-12.00 Нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/
12.00-18.00 Хүчит 128 бөхийн барилдаан
12.00-18.00 Үндэсний сурын харваа /уяачид оролцоно/
12.00-14.00 2015 оны “Монгол улсын хамгийн хурдан хүлэг” шалгаруулах нээлттэй
уралдаан /ангилал, /цэвэр цусны морь уралдахгүй/ нас харгалзахгүй 17 км зайнд уралдана/
Салбар холбоодын мэндчилгээ
14.00-18.00 Шүдлэн насны морьдын уралдаан
Салбар холбоодын мэндчилгээ
18.30-19.00 Түрүүлж, айрагдсан морьд, бөх, харваачдад бай шагнал гардуулах,
21.00 Харанга хамтлагийн тоглолт. /Говьсүмбэр аймгийн төвд/
2015 оны 8 дугаар сарын 9-ний Ням гариг
06.00-10.00 Их насны морьдын уралдаан
10.30-13.30 Соёолон насны морьдын уралдаан
14.00-17.00 Дааган насны морьдын уралдаан
17.30-18.30 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах