Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

2018/05/22 12:12 616

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс гурав гурваар нь нэр дэвшүүлдэг. УИХ-аас нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул хуулийн дагуу түүний оронд УИХ-аас Ш.Солонгын нэрийг санал болголоо. УИХ-ын дарга М.Энхболд Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг ТББХ-ны хуралд танилцуулсан.  

Ш.СОЛОНГО ТОВЧ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1979-1984 онд Москва хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй.

1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зvйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,

1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гvйцэтгэгч,

1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт,

2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,

2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.